ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг албан тушаалаас нь чөлөөллөө

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуульзүйн байнгын хороогоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээд байсан юм. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 35 гишүүн дэмжиж 61,4 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд ХҮЭК-ийн дарга гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд шалтгаанаа "тэтгэвэрт гарах нас болсон, эрүүл мэндийн шалтгаантай" хэмээн тайлбарлаж байсан. 

Гэхдээ түүний "Зөв амьдрах ухаан" ТББ-ын асрамжинд буй иргэдийг "гөлөг" хэмээж буй аудио бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн бөгөөд тэрбээр өөрөө тайлбар хийхдээ "гөлөг шиг зөөлөн харьц гэсэн утгаар хэлсэн" хэмээж дуулиан тариад байсан. Ямартай ч, энэ дуулианы дараа Ж.Бямбадорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. 

Image may contain: text

Түүний ТББ-ын асрамжинд буй иргэдийг "гөлөг" хэмээж буй бичлэг.

Хэвлэлд өгсөн тайлбар

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.