Монголчууд Италичуудад бууз хэрхэн чимхэхийг заана

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 5-7 болон 12 – 17-нд Италийн Падуя хотод Ази хоолны олон улсын надам болох аж. Энэ наадамд Монголчууд үндэснийхээ онцгой зоог болох бууз хуушуур өргөн барьж Италчуудад бууз хэрхэн чимхэхийг заана гэсэн гарчигтай мэдээлэл Оросын цахим хуудсанд гарчээ. Азийн соёл, хэл, ёс заншил, уламжлал, гал тогоо, бараа бүтээгдэхүүнийг Европт анх удаа танилцуулах өргөн хэмжээний уг арга хэмжээнд Япон, Хятад, Өмнөд Солонгос,  Монгол,  Энэтхэг, Тайланд, Непал, Малайзи, Бирм зэрэг олон улс орон оролцох аж. Наадмын зохион байгуулагчдын үзэж байгаагаар, сүүлийн үед Ази иргэдийн цагаачлал Европт, тэр дундаа Италид өргөжин нэмэгдэх болсон учир уг арга хэмжээ цаг үеэ олсон явдал болж байгаа гэнэ. Италид голчлон Хятад, Энэтхэгийн цагаачдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Япон, Өмнөд Солонгосын жуулчид хамгийн их зочилдог болсон тухай тус улсын аялал жуулчлалын ерөнхий товчооноос мэдээлсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.