Ж.Мөнхбат: Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд гэсэн гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн байна гэж “Бид уучлахгүй” ТББ-аас мэдэгдсэн.

Улмаар УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдсан ч гишүүд эзгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Мөн Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  гишүүн Ж.Мөнхбатыг хөрөнгө, орлого нь яагаад нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй хэмээн мэдээлсэн билээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн энэ талаар “ТББ-аас энэ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өргөдөл ирсэн юм билээ. Хууль зөрчсөн, хууль бусаар баяжсан юм байхгүй. Удахгүй Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх байх. Тэр үеэр нь би нээлттэй мэдээлэл өгнө. Уржигдар ТББ-тай хамтарч Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийж байна билээ. Цаашдаа энэ асуудалд хуульд нь өөрчлөлт оруулах ёстой гэдгийг би хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байна. Намайг хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгснийхөө төлөө, тайлбарыг нь сонсоогүй байж, үндэслэлгүй гэсэн яриа гаргаж сенсаацлаж байгаа нь буруу юм байна. Тиймээс энэ асуудлыг шаардлагатай бол хуулийн байгууллага нь шалгаж, зөв бурууг нь олон нийтэд тайлагнаж мэдээлдэг байдлаар өөрчлөлт оруулах нь зөв. Миний хувьд үндэслэлгүй хөнгөжсөн асуудал байхгүй. Би тайлбараа Ёсзүйн дэд хороонд хэлнэ ” хэмээлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.