Их Британи Украинд ойрын саруудад орчин үеийн пуужин, дрон зэргийг илгээнэ

Twitter Print
2023 оны 05-р сар 16-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Их Британид улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Риши Сунактай уулзжээ.

Их Британид хийсэн айлчлалаас хэдэн өдрийн өмнө тэрээр Франц, ХБНГУ, Итали болон Ватиканд айлчилж, барууны удирдагч нарт Украинд үзүүлэх дэмжлэг туслалцаагаа нэмэхийг уриалсан юм. Их Британи улсын хувьд энэ оны эхээр Киевт баруунд үйлдвэрлэсэн орчин үеийн танкуудыг нийлүүлэхээ мэдэгдсэн анхны улс болсон билээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Лондон Украины армид Их Британид үйлдвэрлэсэн 250 км хүртэлх зайд байгаа байг онох чадалтай Storm Shadow пуужин илгээхээ мэдэгдсэн юм. ОХУ Украин руу довтолсноос хойш Украины Ерөнхийлөгч В. Зеленский Их Британид хоёр дахиа айлчилж байгаа нь энэ юм.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, В. Зеленский нарын уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн ба Ерөнхийлөгч В. Зеленский Их Британи улс Украинд тусламж дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.

Storm Shadow пуужингаас гадна Лондон Киевт агаарын хамгаалалтын пуужин, алсын зайн дронуудыг илгээснээр Их Британи улс Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжаараа бусад улс орнуудаас тэргүүлж байгаа юм.

Украины хувьд ОХУ-ын армийн эсрэг сөрөг довтолгоондоо бэлдэж байгаа ба энэ шийдвэрлэх мөчид Украины армид зэр зэвсгийн нөөц шаардлагатай байгааг тус улсын эрх баригчид удаа дараа мэдэгдсэн билээ.

Storm Shadow пуужингийн ачаар Киев Украины газар нутагт байгаа Оросын армийн байршлуудад цохиот өгч устгах боломжтой ба Киев Оросын армийн удирдлагын төв, тээврийн гол зангилаа, зэр зэвсгийн агуулах зэргийг устгаж чадвал Москва цаашид довтолгоогоо үргэлжлүүлэх боломжгүй болох юм.

Өнгөрсөн ням гарагт ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн ба ингэснээр тус улсын Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн хэмжээ 7 тэрбум орчим ам.долларт хүрэх аж.

В. Зеленскийн Францад хийсэн айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Киевт танк болон хуягт машин техник илгээхээ амлажээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.38.207) 2022-07-21 16:14
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.132) 2021-11-11 15:36
      • 0
      • 0

      Ok

      Хариулах