Өөрийгөө захирч, сэтгэлээ шинжилж сураарай

Twitter Print
2021 оны 11-р сар 11-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

"Өглөөнөөс өдөр ямар байна, өдрөөс орой ямар байх бол, оройноос маргааш өглөө ямар байна" гээд боддог хүн байдаг. Харин ихэнх хүмүүс ингэж боддоггүй.

Зарим хүн юу юугүй л нойрсох гэж яардаг. Унтах бол нэг талдаа хамаг юмыг мартуулдаг. Тэгээд сайн мартуулахгүй бол сайн унтсангүй, нойр муу хонолоо, шөнө элдвийн юм бодогдлоо гээд гомдлоод байгаа юм. Зарим нь нойр хүрэхгүй байна гээд нойрны эм уудаг. Бидний гүн унтах гээд байгаа нь аль болохоор л юмнаас тасрахыг эрмэлзээд байгаа юм. Уг нь тэгж болохгүй л гэдэг юм шүү.

Сэрэмж гэдэг зүйл байдаг. Би чинь хэзээ босох ёстой билээ, юу хийх ёстой билээ гэж боддог. Дээр үеийн хүмүүс сэрэмж ихтэй байсан. За би чинь үүрийн жингээр мордох ёстой гэж бодсон бол үүрээр сэрээд л явдаг байжээ. Одоо бол утасныхаа сэрүүлэг, цагны сэрүүлэг, дээрээс нь бодитой хүнээр дуудуулдаг. Ийм гурван сэрүүлэгтэй байгаа мөртлөө сэрдэггүй нь ч байна.

Дээр үеийн хүмүүс өөрийгөө захирч чадаж байсан хэрэг. Бидний ном үзээд байдаг хэрэг бол өөрийгөө захирахын тулд юм. Өөрийгөө захирна гэдэг бол өөрийнхөө сэтгэлийг удирдана гэсэн үг.

Өөрийнхөө сэтгэлийг удирдаж чадвал өөрөө сайн болох юм. Бид үүний тулд л яваад байгаа юм. Тиймээс хэзээ унтах уу, хэзээ босох уу, хэзээ юу хийх вэ гэж өөрийгөө захирч, сэтгэлийн байдлаа шинжиж сурах хэрэгтэй. Та бүхний номд яваад байгаагийн бас нэг хэрэг тэр шүү дээ. Сэрэмжийг бий болгоорой.

Ачит багшийн айлдвараас...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.