Сураггүй болоод байсан Гондурасын миссийн цогцос олджээ

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох гэж байсан Гондурасын мисс өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон. 19 настай мисс Мариа Хосе Альварадо эгч София Тринидадын хамт үдэшлэгт оролцохоор яваад эргэж ирээгүй нь олон нийтийг цочирдуулаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт хоёр бүсгүйн цогцосыг Санта Барбара хотын ойролцоох голын хажуугаас олжээ. Одоогоор София Тринидадын найз залуу Плутарко Руйзыг өөр нэг эрийн хамт хүн амины хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. София Тринидадын найз залуу түүнийг өөр эртэй бүжиглэсний төлөө хардаж, эцэст нь тэднийг буудан хороогоод, цогцосыг нь булсан гэсэн мэдүүлэг өгөөд байгаа гэнэ.

Түүнчлэн бүсгүйчүүдийн цогцос олдсон газраас тэднийг хороосон зэвсэг болон бусад нотлох баримт олдсон байна. Мариа Хосе Альварадо нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Гондурас улсын гоо бүсгүйн тэмцээний титмийг зүүж байсан аж. Тэрээр ирэх долоо хоногт болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцох гэж байсан билээ. Гондурас нь гэмт хэргийн гаралт өндөртэй, дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудын нэг юм. Ялангуяа Санта Барбарагаас 30 гаруй миль зайтай орших Сан Педро Сула хот нь дэлхийн хамгийн аюултай хот гэгддэг бөгөөд нэг сая хүн амтай тус хотод жилд 1200 орчим хүн амины хэрэг гардаг гэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.