Ц.Нямдорж: Ц.Элбэгдоржийн эрх мэдэл Н.Энхбаярынхаас хавьгүй илvv. Тэрэнд оролцохгүй юм алга

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

2-р суваг телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын зочноор Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн огцорч, улс төрийн хүрээнд намууд нэгдсэн нэг зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа энэ үед Ц.Нямдорж өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.

Мөн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцохдоо “МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхгүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабанди намайг өрөөндөө дуудаж уулзахдаа Н.Нямдоржийг Хууль зүйн сайд болгож хэрэггүй. Түүнийг Хятадуудтай холбоотой гэсэн мэдээлэл байдаг” гэж хэлж байсан. Харин би Ц.Нямдоржийг дуудаж “Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү” гэсэн. Гэтэл Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, тэр хүмүүс миний мууг үзэх гэж ингэж байгаа гэж гуйж байсан” гэсэн. Тус нэвтрүүлэг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмон оролцож "Энхбаярыг хэлмэгдүүлсэн хүн нь өөр хэн ч биш, Ц.Нямдорж шүү дээ" гэсэн байгаа. 

Одоо үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдал, дээрээс нь нэмээд Н.Энхбаярын өөртэй нь холбоотой ярьсан асуудлуудаар Ц.Нямдорж өөрийн биеэр ард түмэндээ хариулт өглөө.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.