ОХУ-ын Сочи хотод робот техникийн чуулга уулзалт болно

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 21-23-нд  ОХУ-ын Сочи хотноо робот техникийн чуулга уулзалт  болох аж. Энэ тухай тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлжээ. Уг арга хэмжээний хүрээнд инновацийн чуулга уулзалт, Робот техникийн олон улсын олимпиад /WRO Russia 2014/, робот техникийн үзэсгэлэн болон "Робофест-Юг"  робот техникийн наадам болно. Энэ үеэр боловсролын салбарт робот техникийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг хэлэлцэнэ. Боловсролын тогтолцоонд робот техникийг хөгжүүлэх байгууллага хоорондын хөтөлбөрийг 2015 онд боловсруулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Вениамин Каганов мэдээлжээ.

Чуулга уулзалтын хүрээнд мөн World Robot Olympiad буюу WRO Russia 2014 робот техникийн олон улсын олимпиад болно. Тэмцээнийг “Роботууд ба сансар” сэдвээр зохион байгуулна.

Сочи хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох “Сочид робот техникийн өдрүүд” чуулга уулзалтын зохион байгуулагч нь ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.