Томчуудтай хийх тоглолтын өмнө

Twitter Print
2021 оны 03-р сар 29-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Үндэсний шигшээ баг "Катар - 2022" ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд энэ сард хоёр тоглолт хийх хуваарьтай.

Тиймээс энэ сарын сүүлийн тоглолт буюу Ази тивийн тэргүүн баг болох Япон улсын багийн эсрэг хийх тоглолтын бэлтгэлээ " Их наран улс " -ын Чиба хотноо хангаж байна. Дэлхийн чансааны 27-д бичигддэг Япон улсын эсрэг манай залуус 3 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 18:30 цагаас тулна. Тус тоглолтыг SPS Television чанарын өндөр түвшинд албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

Дашрамд дуулгахад, Япон улсын эсрэг хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн уулзалтууд бүгд өнөөдөр онлайн хэлбэрээр явагдана. Тиймээс та бүхэнд хоёр багийн дасгалжуулагч болоод тамирчдын ярилцлагыг тун удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: МХБХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.