Цэвэршилт гэж юу вэ?

Twitter Print
2021 оны 03-р сар 23-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн болгоны туулаад өнгөрөх амьдралын нэгэн мөчлөг юм.

Цэвэршилт нь ахимаг насны эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс багасч, бие мах бодийн болон нөхөн үржихүйн эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг.

Сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш нэг жилийн хугацаанд сарын тэмдэг ирэхгүй бол цэвэршилт явагдаж байна гэж үздэг. Цэвэршилт ихэвчлэн 45-55 насны хооронд эхэлдэг бөгөөд 7-14 жил үргэлжилдэг байна.

Цэвэршилтийн явцад юу тохиолдож болох вэ?

Харьцангуй эрүүл эмэгтэйчүүдэд цэвэршилттэй холбоотой ургал мэдрэл судасны хямралын шинжүүд эхний 1-2 жилд илэрнэ.

Архаг хууч /зүрх, бөөр, мэдрэлийн тогтолцооны / эмгэгтэй эмэгтэйчүүдэд өвчний сэдрэлт байдлаар илэрнэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг:

Цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй шинж тэмдэг эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрнэ. Цэвэрших үеийн өөрчлөлтүүд илэрхий зовиуртай , эмгэг байдлаар явагдахыг “Цэвэршилтийн хам шинж“ гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.