Эмэгтэй хүний унтаж хэвшсэн байрлал зан төрхийн нууцыг агуулдаг

Twitter Print
2020 оны 01-р сар 11-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүний унтаж хэвшсэн шинж бол түүний зан төрхийн тухай хэлэх нууцуудыг агуулж байдаг. 

Бие эрхтний хэл (нүүрний хувирал, дохио зангаа, суултын хэвшил ) энэ нь хүний тухай 80 хувийг илтгэж байдаг. Үүний нэгэн адил унтаж буй хүний байрлал тухайн хүний тухай өгүүлж чадах хүний тухай өгүүлэмж болж чаддаг байна.

Гэдсэн дээрээ гараа тавьж унтах хэвшил.

Хэрвээ таны нэг гар хэвлий хэсэг нөгөө гар эсрэгээр дэрний доогуур гараа шургуулж унтдаг бол маш элэгсэг бас хөгжилтэй хүн юм. Хүмүүсийн анхаарлын төвд байж чаддаг ч өчүүхэн дутагдлыг байнга гаргадаг. Гэхдээ хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлдэггүй нэгэн чанар байдаг. Бусдыг маш сайн мэдэрч чаддаг хүмүүсийн нийтлэг унтах байрлал юм байна.

Та зөөлөн чихмэл тоглоом хажуудаа тавьж унтдаг бол.

Их нээлттэй хүн. Магадгүй урам хугарах үеүд байдаг ч сэтгэлдээ хайрладаг хүнийхээ тэврэлтийг санасаар байдаг. Тэр хүн таны бодол санааг ойлгож таны сэтгэлд нийцүүлж чаддаг ч та түүнээс урваж чадах хатуу хүн.

Нуруугаа хүн лүү харуулж унтдаг бол.

Хаалттай хүн. Чимээгүйхэн бүхнийг боддог учраас хүмүүс таныг нээж чаддаггүй. Гэхдээ нэгэнт найзалсан бол урт удаан цаг хугацааг тантай өнгөрөөсөн найзууд байдаг.

Өөрийн хүссэн байрлалаар унтаж чаддаг бол.

Өөртөө итгэлтэй, тайван хүмүүсийн нийтлэг чанар юм. Маш ажилсаг, хүмүүс таны эсрэг байсан ч тэдгээрийн шахалт дарамтаас болж өөртөө асуудал үүсгэдэггүй. Ямар нэг хэцүү асуудал үүссэн ч та өөрийнхээ оюун ухаанд итгэж бусдын итгэлийг олж авсаар байдаг. Гэвч бусдад хэтэрхий их итгэдэг нь таны алдаа болох тал бий.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Ургийн байрлал.

Ухаан санаагаа сайн төвлөрүүлдэг. Гадна төрх хүчтэй мэт ч маш эмзэг сэтгэлтэй хүмүүс байдаг.

Нэг өвдгөө нугалж нөгөөг нь жийж унтдаг бол

Таны сэтгэлгээ онолд бус бодит байдал дээр өөрийн байр суурийг бий болгож чаддаг гайхамшигтай зан чанарыг илтгэдэг гэдэг юм байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.