Жирэмсэн үед бөөр өвдвөл ямар арга хэмжээ авах вэ

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Жирэмсэн үед бөөр өвдөхөд дараах шинж тэмдгүүд илэрдэг.

* ууц нуруугаар чилж өвдөх

* шээсний өнгө, үнэр өөрчлөгдөн хурц үнэртэй тод болох

*шээс хөөсрөх

*артерын даралт ихсэх

*өглөө нүд нүүрээр сэлхэрч хавагнах, хөлөөрөө хавагнах

Жирэмсэн үед ихэвчлэн баруун бөөрөнд үрэвсэл үүсдэг учир нь умай томрохдоо баруун тийшээгээ хэлбийж улмаар баруун талын шээлүүр болон давсгаа дарсанаас болж шээс тогтоншин, нян үржих таатай орчинг бүрдүүлэх гол нөхцөл болдог гэж эрдэмтэд үздэг. Ялангуяа жирэмсний 4-6 сартай байхад ихэвчлэн бөөр өвддөг байна.

Мөн жирэмсэн үед дааврын тогтолцоонд өөрчлөлт орж, гөлгөр булчингууд сулардаг.

Хэрэв дээрхи зовуурууд илэрсэн бол та дараах 5 арга хэмжээг гэртээ авч болно.

1. Нянгийн үржлийг дарангуйлах, үрэвслийг дарах, шээс хөөж, давсгийг цэвэрлэх үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай эмийг шинж тэмдгийг арилтал ууж хэрэглэнэ.

2. Шээсний өнгө, үнэр, орчнийг засах зорилгоор шээсний орчинг шүлтжүүлэх, нянгийн үржлийг дарангуйлах үйлдэлтэй аль болох эмийн ургамлын найрлагатай эмийг уух хэрэгтэй

3. Өдөрт 8 аяга буцалсан ус, аньсны шүүс уугаарай.

4. Хоолны давсыг багасгаж, хүнсний ногоо түлхүү орсон, мах багатай хоол хүнсийг өдөрт 3-4 удаа хэрэглээрэй.

5. Хэвтрийн дэглэм бариарай. Ингэхдээ аль болох зүүн талаараа хэвтэж амрах нь чухал байдаг.

Хэрэв танд өндөр халуурах, огиулах, бөөлжих, дотор муухайрах, хүчтэй өвдөлт илэрвэл та заавал эмчид хандан зөвлөгөө аваарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.