Монголд хөл тавих Оросуудын "гэмгүй хөөрхөн" нэг зан

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Орос ах нар Монголд чөлөөтэй хөл тавьж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд мянга гаран Оросууд хил нэвтэрсэн гэх мэдээлэл холбогдох байгууллагууд өгч байна. Цаашдаа мэдээж тоо толгой нь улам нэмэгдэх байлгүй яахав, наад зах нь өргөн хэрэглээний бараа, элдэв хувцас хунар бүтээгдэхүүн нь Оросыг бодвол харьцангуй хямд төсөр, архи дарс нь элбэг найдвартай гээд аахар шаахар наймаа худалдаанаас эхлээд хоёр орны бараа худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэх үндэс суурь тавигдаж байгаа гэдэг нь олон талаасаа харагдаж байгаа учир.

Сайхаан, сайхан, Орос зан чанарыг бид ямар мэдэхгүй биш. Гэхдээ Оросуудад жинхэнэ Иван гэж хэлэхэд хаашаа юм, нэг тийм “гэмгүй хөөрхөн" зан байдгийг бидний олонхи тэр бүр анзаардаггүй. Тэр нь юун хэмээвэл Оросууд өөрсдийгөө цагаан арьстнууд гэж үздэг омгорхол, хийрхэл. Хавтгайдаа биш мэдээж, зарим нэг боловсролгүй, юм үзээгүй хэсгийнхэний гаргадаг тэнэг авир гэхэд болно. Угтаа бол тэд Слав гаралтай батракууд, Цагаадайн улсын үеэс л жаахан иргэншиж, төрт улсын наад захын хууль цаазыг мэддэг болсон гэхээс.

Батрак гэх орос үг гоонь гэсэн татаар үгээс гаралтай, арванзургадугаар зууны үеэс чаа гэх ямаагүй гэдэг шиг тариа тарих сөөм газаргүй, бусдад зарагдаж явдаг гуйранч тариачдыг нэрлэх болсон байдаг. Харин тэд өнөөдөр аугаа их гүрний зангараад овоо овойж оцоогоод, мөнгөний үнэр авч, шинэ оросууд гэх нэр зүүж эхлэхтэйгээ зэрэгцээд урьд нь АССР гэгдэж байсан бага ястнуудаа нүд үзүүрлэж, хялар долир сармагчинаар нь дуудах болсон. Тэд жинхэнэ иван зангаараа бол аливаа үндэстэн ястантай эв эвдрэлцэхдээ амархан, аль байдгаараа доромжилж, өөрсдийгөө Ромын боолын эзэд мэт төсөөлнө.

Энэ зан чанарыг нь ясандаа тултал мэдэрсэн Африкийн харууд ямар сайндаа л Оросыг “хорвоогийн там” гэж байхав. Тухайлбал Конгын Ардчилсан бүгд найрамдах улс, Либери, Нигер болон Кот Д'Ивуарын иргэд The Los Angeles Times сонины сурвалжлагчид Оросод ямар тамын амьдрал байдаг талаар ярьж өгсөн байна. Тус сонины сурвалжлагч Энн Симмонс, "Оросод очсон Африкчууд "обезьяна" гэх үгийг хамгийн түрүүнд сонсдог бөгөөд "хар арьстай хүн" гэсэн утгатай үг хэмээн эхлээд ойлгодог байсан бол эцэст хэтэрхий доромж үг болохыг мэддэг байна.

"Оросод амьдарна гэдэг тамд очсонтой адил" хэмээн арван жилийн өмнө эх нутагт нь гарсан иргэний дайны улмаас Оросод зугтаан ирсэн Либерийн иргэн, 35 настай Осман Камар сурвалжлагчид ярьсаны дээр Москва хотын төвөөр ганц нэгээрээ явах маш аюултай, мулзан толгойтнууд халдах аюул алхам тутамд тулгардаг, эргэж гэртээ харихгүй байх магадлал өндөр" гэсэн байна.

Тэрчлэн 15 жил Оросуудад англи хэлний хичээл давтуулах ажил эрхэлсэн Нигерийн иргэн 39  настай Жон Стивен Абумен гэгч хэд хэдэн удаа гарын шуундаа хутгалуулж, барилгын арматур төмрөөр нуруу нугас, толгойдоо шарх авч байсны улмаас одоо доголон болсон аж. Оросын томоохон хотуудад жирийн үзэгдэл болсон энэ мэт явдалд харууд өөрсдөө буруутай аж. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид ингэж хэлдэг байна.

Учир нь Баруун Европын орнууд руу гарах зорилго өвөртөлж ирсэн Африкийн иргэд Оросыг дамжин өнгөрөх бааз гэж үзэж, хэсэг хугацаанд ажил эрхэлж мөнгө цуглуулж аваад явна гэж боддог учир визний хугацаа хэтрүүлж эргээд гарч чадалгүй гацдаг бөгөөд төрийн байгууллагуудад бүртгүүлэх ч арга байхгүй, эцэст нь мөнгө төгрөг, албан ёсны бичиг баримтгүй болдог учраас барьцаанд орсон боол болдог аж. Ингээд орос хэл ч мэдэхгүй тэд метроны үүд угтан  сурталчилгааны хуудас, үнэгүй сонин сэтгүүл, зар тараах ажилд хөлслөгддөг бөгөөд долоо хоногт 50 хүрэхгүй долларын хөлс авч, нэг байранд арвуулаа чихэлдэн амьдрахад хүрдэг гэнэ.

Сурвалжлагч Энн Симмонсын бичсэнээр, "сүүлийн үед хар арьстнуудын нөхцөл байдал арай дээрдсэн" бол энэ нь арьсны үзэлтэй хэрцгий бүлэглэлүүд "Төв Ази, Кавказаас гаралтай бага ястнуудыг дарамтлах" зорилго тавьж, анхаарал хандуулах болсонтой холбоотой аж.

Харин манайд хөл тавьсан Орос ах нар гудамжинд яваа хар арьстныг хараад “копченный” хэмээн хэлж байхыг сонсож байлаа. Утсан загас өнгө борлон шаргалтаж ямар болдог билээ, тэр лугаа сэтгэж, жаахан аятайхан хэлсэн доромж үг. Тэд бас Монголчуудын хувьд хэлэх бэлэн зэлэн үгтэй. Мэдээж юун түрүүн жартгай нүдтэй сармагчин гэнэ. Алтайн хязгаар, Тува, Халимаг, Буриад, Эвенк, Тунгус, Якутууд, Азийнхан бүгд  тэдэнд жартгай нүдтэнгүүд. Мадридын метронд нэгэн орос залуу гэмгүй явсан Монгол залууд халдаж, хийрхэн доромжилсон явдал өнгөрсөн зун гарч байсныг дуулаагүй хүн ховор байх. Манай хэвлэл мэдээллийн бүх л хэрэгсэл энэ тухай дуугарч байсан. Ёстой алалцаад өгөх юмсан гэж тэр үед цөстэй бүхэн л шүд зууж байв.

Монголчуудын ахуй амьдралыг хараад ч тэд жиг жуг хийн доог тохуу хийдэг улс. Хоцрогдсон хүй нэгдлийн, энэ тэр гэж нууцхан элэглэн бах таваа хангадаг нь Оросын зарим хэвлэл мэдээлэлд гарсан тэдний аян замын тэмдэглэл, сэтгэгдэл сэлтээс илт харагддаг. Гэвч тэдний энэ хийрхэл харин үнэн хэрэгтээ өөрсдөө хэн билээ гэх асуулт ямагт дагуулна. Хөлөө хугалчихмаар хөөр баяр болж байж барууны орнуудад очсон хойноо тэд соёлын ялгаа гэдгийг дэндүү сайн гаргаж өгнө дөө. Соёл үйлчилгээ, байшин барилгыг нь гайхаж, алийгаа алдсан алиа  амьтад болж явдаг тэд Монгол, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад очихдоо харин хөгшин Европын сурвалжит эрхмүүд мэт хамар хямсгар нөхдүүд болон хувирдаг нь инээдтэй хэдий ч баруунд ч тэр, дорно зүгт ч тэр ясны тэнэг хийрхэлээ тавихгүй. Жишээ нь Германчуудыг тэд “немец” хэмээн дуудсаар ирсэн нь бас л доромжилсон утгатай.

Энэ нь праславян хэлэнд “немой” буюу хэлгүй, хэл үл ойлгох харийн амьтан гэсэн утга өгдөг бөгөөд Скандинав, Англи сакс, Роман бүх л Европынхоныг тийн нэрлэдэг байсан нь хожим Германчуудад оноогдон хоцорсон гэх мэтийн олон жишээнээс иван зан тодорхой харагдах юм даа. Үнэн хэрэгтээ бол тэд хичнээн баян цатгалан, өрнө дорныг хэрж, юм үзэж, нүд тайлсан байлаа ч дотоод нарийн торгон сэтгэлгээ сох дутдаг, угийн заяа нь тэр, батрак учраас. Алтан шаахай өмслөө ч алцан майга нь хэвээр гэдэг шиг. Өмнөд Солонгос улсад тэд визгүй зорчих болсон. Гэтэл хаа явсан газраа агсан согтуу авир гаргаж, хүн амьтан доромжлоод зогсохгүй онц хэрцгий зодоон нүдээн дээрэм, хүчин хийж байгаа учраас тус улсын парламентын гишүүд ерөнхийлөгч Пак Ген Хэд дарамт шахалт үзүүлж эхэлсэн тухай тэнд ажиллаж амьдардаг Монголчууд ярьж байх.

Ийм л нэг “гэмгүй хөөрхөн орос зан" байдгийг бид анзаардаггүй юм шиг. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж, урьд урьдаас илүү ойр дотно хамтын ажиллагаа өрнөж эхлэх шинэ шатны эхлэл тавигдаж байхад тэд хэмээн төлөөлүүлэн тэр чигт нь Оросуудыг муулсан асуудал биш юм шүү. Тэд бол тэд, өөрсдийгөө бусдаас дээгүүр Ари үндэстнүүд гэж сэтгэх хийрхэлтэй нэг хэсэг хүмүүс. Ертөнцийн түүх соёл, үндэстэн угсаатнуудын уг гарвал, гүн ухаан, шашин, үзэл суртлын үндэс суурийг үл мэдэх, үл ойшоох харанхуй бүдүүлэг “темный народ”. Харин Оросын мэдлэг боловсролтой соёлтой давхрага тэдний энэ тэнэг "гэмгүй" хийрхэлийг сайн мэддэг бөгөөд хилийн дээс алхахдаа улс орныхоо нэр нүүрийг бодоорой гэж хүртэл уриалан "захидаг" гэхэд болно. Тиймээс бид зарим нэг Оросуудын энэ мэт занг зүгээр анзаарч өнгөрөөхөд илүүдэхгүй явдал хэмээн санагдсан тул эл мэт эргэцүүлэл тэрлэсэн бөлгөө.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.