Вьетнам иргэд Монгол охидын биеийг үнэлүүлж байжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагаас охид, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлтийн эсрэг арга хэмжээ авдаг ч нийгэмд энэ зүйл байсан хэвээр байна. Мөн манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй Солонгос ресторан, зочид буудал, Вьетнам авто засварын газрын ажилчид биеэ үнэнлэлтийг улам дэвэргэж байгаа нь харамсалтай. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногт Вьетнам иргэдийг саатуулжээ. Тэд БГД-ийн 4-р хороо, Модны 2-т байрлах “FREE” гэдэг нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газарт Монгол охидын биеийг үнэлүүлж байсан нь илэрсэн байна. Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг шалгаж байгаа аж.

Гэхдээ Монгол улсын хуулийн дагуу гадаадын иргэдийг баривчилж болохгүй тул дээрх Вьетнам иргэдийг гадуур байцааж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Вьетнам авто засварын газар ажиллуулдаг Вьетнам иргэд Монгол охидын биеийг үнэлүүлээд зогсохгүй, хил дамнуулан авч явдаг тухай хэллээ. Эл үйлдэл нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон ч цагдаагийн холбогдох хүмүүс нь энэ тухай мэдээллийг няцаасан байна. Учир нь гадаадын иргэнтэй холбоотой гэмт хэрэг нь хоёр улсын харилцаанд нөлөөлнө хэмээн нууцлах журамтай байдаг аж.

 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.