Ил задгай бие засдаг улс орнуудад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өндөр байдаг аж

Twitter Print
2023 оны 11-р сар 19-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн энэ өдөр “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

2001 оны 11 дүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо нь анх байгуулагдсан түүхтэй. Энэ үеэс эхлэн жил бүрийн энэ өдөр “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.

Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас  1,1 тэрбум  нь ил задгай бие засдаг гэсэн тоог гаргасан байдаг.

Ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй. Ялангуяа хүн ам төвлөрсөн суурин газарт ил задгай бие засч байгаа орнуудын 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдаг.

Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь, нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна.

НЭМГ-аас хийсэн судалгаагаар нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногт хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруулдаг нь тогтоогджээ. Энэ нь хөрс, орчны бохирдлыг эрс нэмэгдүүлж байгаа юм. 

Өндөр хөгжилтэй улс орнууд “Дэлхийн нойлын өдөр”-өөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Мөн энэ өдөр улс орны хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулж тодорхой ажлыг хэрэгжүүлдэг.

Харин манай улсад энэ өдрийг бүх нийтийн өргөн хүрээтэй ажил зохион байгуулж хэвших нь тулгамдсан асуудал болоод байна. Улс орны хэмжээнд авч үзэж чухал ач холбогдол өгөх асуудал гэдгийг төр засгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах ёстой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.