МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар дөнгөж сая сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. Ардчилсан намаас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлсэн.

Анхны зөвшилцлийг УИХ дахь МАН-ын бүлгээс эхлүүлж, өчигдөр тус бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг гишүүн нар оролцсон. Үүний дараа тус бүлэг Удирдах зөвлөлдөө танилцуулж, шийдэл гаргасан юм байна. Энэ талаарх албан ёсны мэдээллээ МАН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд танилцууллаа. Тэд дараах таван зүйлийг онцлон хэлсэн аж. Үүнд:

1. МАН-ын бүлгийн санал хоёр хуваагдсан тухай ташаа мэдээлэлд няцаалт өглөө.

2. АН-аас Ерөнхий сайдаар зөвшилцөх санал ирүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гарсан.

3. АН-аас Засгийн газарт хамтрах санал, хүсэлт ирээгүй. Ирээгүй байгаа асуудлыг МАН-ын УЗ хэлэлцээгүй.

4. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. УЗ шийдвэр гаргасан тул МАН-ын бүлэг нэгдсэн нэг шийдвэрээ биелүүлж ажиллана.

5. 2015 оны Төсвийн тухай хуульд МАН-ын бүлэг маш нухацтай хариуцлагатай ажиллаж нийтдээ 8 удаагийн томоохон хурал зохион байгуулж ажиллав. Алдаа дутагдалтай, хариуцлагагүй хандсан олон алдааг засч эрх баригчдыг завгүй улс төржиж байхад нь эдийн засгийн хямралыг даван туулах тал дээр анхаарч ажилласан гэсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.