МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж эхэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын Гүйцэтгэх товчоо дөнгөж сая хуралдаж эхэллээ. Өчигдөр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Гүйцэтгэх товчооны хуралдаан өчигдөр үдээс хойш хуралдаж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намтай хамтран байгуулж байсан гэрээний тухай хөндөн ярилцсан юм. Ингэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадалгүй өнөөдөр үргэлжлүүлж МАХН хуралдахаар товлосон юм. 

Шударга ёс эвслийн хувьд “Ардчилсан нам УИХ-д олонх л болохоос 39 суудалтай биш. Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан. Одоо харин бүх намуудтай зөвшилцөнө гэж байгаа нь “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан анхны гэрээ хүчингүй болсон гэж үзэж байгаа юм уу гэдгийг тодорхой болгох ёстой” хэмээн үзсэн аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.