
Хөц будаа нь хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаадаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоолны шингэцийг сайжруулна. Жингээ барьж буй хүмүүс болон өтгөн хатдаг хүмүүс хөц будаатай хоол идэх нь тохиромжтой. Мөн дөнгөж эхэлж буй хорт хавдрын өсөлтийг удаашруулдаг. Хавдар, чихрийн шижин, шээсний сүв, элэг цөсний өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.
Хөц будааг дэвтээсэн усыг хүртэл ашиглаж болно, учир нь түүнд гордецин үлддэг мөн түүнд ислэг ихээр агуулагддаг. Тиймээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба хүний биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж ходоод гэдсийг цэвэрлэж өөхийг хайлуулдаг. Ийм учраас хөц будааны усыг шидэт ус гэдэг бөгөөд хөц будааг буцалгасан усанд лимон хийж жингээ хаяхыг хүсч байгаа хүмүүс ихээхэн хэрэглэдэг.
ХӨЦ БУДААТАЙ ШӨЛ
Орц:
Төмс 500г
Лууван 1 ширхэг
Мөөг 100г
Оливын тос 1 халбага
Хөц будаа 1 аяга
Давс 1 халбага
Хар перц 1/4 халбага
Ус 800мл
Хийх аргачлал:
Тосоо хийж давс хар перцээ хийж халаагаад төмс, лууван, мөөгөө хийж 2 ~3 минут хуурна. Хөцөө хийж 1~2 минут хуурч усаа нэмж хутгана. Бага галаар 30~40 минут буцалгана.
БУУЦАЙТАЙ ХӨЦ БУДААНЫ ШӨЛ
Орц:
Мах 100г
Бууцай 100г
Сонгино /хийх хэмжээгээр/
Оливын тос 2 халбага
Ус 500мл
Хийх аргачлал:
Сонгиноо хэрчиж жижиглэн хэрчинэ. Тогоондоо Оливын тосоо хийж халаагаад сонгиноо хуураад дээр нь махаа хийж хагас болгоно. Хөц будаагаа хийж 2 минут хуурна. Усаа будаанаас дээгүүр хийж шөлийг ширгэтэл буцалгаж болгоно. (25~30 минут) Бууцайгаа дээр нь хийж 2~3 минут хутгаад бэлэн болно.
ХӨЦ БУДАА ТАХИАНЫ МАХТАЙ ШӨЛ
Орц:
Хөц, цагаан будаа
Тахианы цээж мах
Эрдэнэ шиш
Бага зэргийн давс
Хийх аргачлал: Хөц ба цагаан будаагаа адилхан хэмжээгээр хийж холино. Тахианы махаа жижиглэн хэрчиж, эрдэнэ шиш, хольсон будаагаа хийгээд бага зэргийн давс хийж 5 дахин ус нэмнэ. Плиткээ хамгийн их градус дээр нь тавиад буцалгаад дараа галаа багасгаж 10 минут буцалгана. Плиткээ унтраагаад 2 цаг битүү тавина. Дахин плитк асаагаад бага градус дээр тавьж 5 минут буцалгана.
СҮҮТЭЙ ХӨЦ БУДАА
Орц:
Сүү
Хөц будаа
Сахар
Хийх аргачилал: Хөц будаагаа усаар угааж сүүтэй тогоодоо хийж, буцалгаж хөц будаагаа болгоно. Сүү нь өтгөн байвал усаар шингэлж болно.
ХӨЦ БУДААТАЙ ГУЛЯШ
Орц:
Хөц 1 аяга
Мах 400гр
Сонгино /хийх хэмжээгээр/
Чинжүү
Оливын тос бага хэмжээ
Хийх аргачилал: Хөц будаагаа сайтар угаагаад давс, тос хийн амталж агшаана. Тогоондоо Оливын тосоо хийж сонгиноо хуурна, мах чинжүүгээ хийж амталж хуурна. Битүү чанагчинд махаа зөөлөн болтол чанана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.65.8) 2022-03-20 20:03БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах