Хурган гуаны ач тус, түүнийг хэрэглэх

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Энэ ногоо нь хатуу хальст хулууны нэгэн төрөл юм. Англиар vegetable marrow, оросоор кабачок гэнэ.

Хүнсэнд 8-12 хоногтой хурган гуаг хэрэглэнэ. Хурган гуаны үр жимс нь уртавтар гонзгой цилиндр хэлбэр дүрстэй байдаг. Хурган гуаны үр жимсэнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй калий, фосфор, кальций, магнийн зэрэг эрдэс давс их хэмжээгээр агуулагдана.

Мөн олон төрлийн бичил элементээр баялаг. С, каротин, В1, В2 аминдэм, мөн органик хүчил агуулна. Цэцгийг нь хандалж гаргасан шүүсээр арьсны өвчин, ялангуяа харшлыг анагаана. Ходоод гэдэсний эмгэгтэй, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд нэн зохимжтой. Цусны даралттай, элэг, бөөрний эмгэгтэй хүмүүс энэ ногоог хоолондоо өргөн хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Мөн цөс, шээс туух үйлчилгээтэй. Хурган гуаны шүүс мэдрэлийн системийг тайвшруулж өгдөг.

Сүүнд жигнэсэн хурган гуа: Хурган гуа- 800г , Өндөг- 2ш, Ургамлын тос- 1х/х, Сүмс- 1х/х, Сүү- 1/2 аяга, Хар повоор, Давс

Бэлтгэх арга

-Хурган гуаг дунд зэргийн шоо  дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоно.

-Өндгийг саванд хийж хөөсөртөл нь задалж хутгаад буурцагны сүмс, бага зэрэг давс нэмж халаасан тосонд жигд тарааж хайрна. 

-Хайрсан өндгөн дээрээ хурган гуа, халуун сүү нэмж 5 минут  жигнэнэ.

Жигнэсэн хурган гуа: Хурган гуа- 1кг, Бөөрөнхий сонгино- 100г, Лууван- 1-2ш, Улаан лоолийн нухаш- 100г, Ургамлын тос - 4х/х, Ногооны  амт оруулагч- 1ц/х, Гоньд- 1 бут 

Бэлтгэх арга

-Сонгиныг жижиг хэрчиж, лууванг  үрүүлээр жижиглэнэ.

-Шоо дөрвөлжин хэрчсэн хурган гуа дээрээ ногооны амт оруулагч нэмж 5 минут хуурч шарна.

-Үүн дээрээ улаан лоолийн нухаш, бага хэмжээний ус нэмж үргэлжлүүлэн 5 минут жигнэж болгон гоньдоор амт тохируулна.

-Ногоон сонгиноор чимэглэж шарсан, жигнэсэн загас, шувуу махаар бэлтгэсэн хоолыг хачирлахад  зохимжтой.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (87.163.209.6) 2016-06-12 00:26
      • 0
      • 0

      Zuccini gej neeree l medeh yum bna.Ene nogoo har Nogoon,tsaivar nogoon,shar bdag.

      Хариулах

    • saraa

      (84.223.239.68) 2015-03-12 08:47
      • 0
      • 0

      gerelee hash gedeg chini hariig ni heldeg ymaa. ene bol huluuni neg turul mongoloor huluu l gedeg

      Хариулах

    • Гэрэл

      (27.123.214.113) 2015-02-19 11:34
      • 0
      • 0

      Монголоор хаш гдэг ш дээ.

      Хариулах

    • saraa

      (84.223.239.68) 2015-03-12 08:48
      • 0
      • 0

      gerelee hash gedeg chini hariig ni heldeg ymaa. ene bol huluuni neg turul mongoloor huluu l gedeg

      Хариулах

    • Гэрэл

      (27.123.214.113) 2015-02-19 11:34
      • 0
      • 0

      Монголоор хаш гдэг ш дээ.

      Хариулах