
ОХУ-д хоригдож байсан Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Бриттни Грайнер суллагдаж, эх орон руугаа буцаж байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ.
Түүнийг АНУ-д хоригдож байгаа Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцсон ба Бриттни Грайнер, Виктор Бут хоёрыг Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабигийн нисэх онгоцны буудал дээр солилцож буй бичлэгийг Оросын ТАСС агентлаг нийтэлсэн байна.
Бриттни Грайнерийг суллагдсан тухай хийсэн мэдэгдлийнхээ үеэр Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-д хоригдож буй Америкийн иргэн Пол Уиланыг мартаагүй гэдгийг онцолж, түүнийг эх оронд нь мөн эргүүлэн авчирна хэмээн амласан байна.
Тэрээр, "Хэдхэн хормын өмнө Бриттни Грайнерийн эхнэр Чериллийн хамтаар Зууван танхимд байхдаа Б. Грайнертай утсаар ярьсан. Тэрээр ОХУ-д олон сарын турш тэвчишгүй нөхцөл байдалд хилсээр хоригдсоны эцэст эрүүл саруул эх орон руугаа буцах онгоцонд суужээ." хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Ж. Байден Бриттни Грайнерийг эх оронд нь эргүүлэн авчрах гэрээ хэлэлцээрт хувь нэмрээ оруулсан албан хаагчдад, мөн Арабын Нэгдсэн Эмират улсад талархсанаа илэрхийлсэн байна. Мөн өнгөрсөн хэдэн сарууд нь Бриттни Грайнер болон түүний гэр бүлийнхэн, багийнхны хувьд "там шиг" өнгөрсөн гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(8.20.127.57) 2020-07-16 19:44Ded saidaar yadiim boloo hereggui
Хариулах
Зочин
(202.9.46.68) 2020-07-16 18:44Өө черт! Чи ядаж энэ хот бузарлаад бгаа Өгөөмөр захынхаа орчинг цэгцлээд өгөөч түй черт!
Хариулах