
Билл & Мелинда Гейтс сан нь коронавирусын вакциныг 3 ам.доллараас илүүгүй болгоход зориулж 150 сая доллар хандивлаж байна.
Энэ мөнгө дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Энэтхэгийн цусны ийлдэс үйлдвэрлэх институтэд хандивлагдан очсон байна. Үйлдвэрлэгч нь коронавирусын вакцины бараг 100 сая тунг ядуу орнуудад нийлүүлнэ. Нэг тунгаар хүргэх үнэ 3 доллараас бага байх болно.
Өмнө нь Гейтсийн сан коронавирусын эмчилгээ, вакцины хөгжлийг хурдасгахын тулд нийт 350 сая долларын санхүүжилтийг хэдийнэ гаргажээ.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.