Дэлхийд 36 сая хүн боол шиг амьдарч байна

2015 оны 10-р сар 25-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд 36 сая орчим буюу дэлхийн хүн амын 0,5 хувь боол шиг амьдарч байна гэж боолчлолтой тэмцэх кампанит ажил явуулдаг, Австралид төвтэй “Walk Free” сан мэдэгдлээ.

Тус сангийн гаргасан “Дэлхийн боолчлолын индекс” тайлангаас үзвэл, Энэтхэгт ерөнхийдөө хамгийн олон боол байгаа бол, Мавританид боолын эзлэх хувь хамгийн өндөр байна.

Мөнгөний төлөө албадан хөдөлмөр эрхэлж, өрийн төлөөсөнд байгаа, хүн хулгайлах гэмт хэргийн золиос болсон, бэлгийн мөлжлөгт өртсөн, аргагүйн эрхэнд гэрлэсэн хүмүүсийг боол гэж тодорхойлжээ.

“Дэлхийн боолчлолын индекс”-ийн тооцоо нь орчин үед боол шиг амьдарч байгаа хүмүүсийн тоог тогтоосон бусад судалгаанаас хамаагүй өндөр байна.

2012  онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага “Дэлхий даяар бараг 21 сая хүн албадан хөдөлмөр эрхлэлтийн золиос болж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (175.211.106.5) 2015-10-26 12:37
      • 0
      • 0

      mongol huuhed emegtechuud bas solongost bool bolon amidarch baigaagaa medehgui ineej hohrool baij baidag yum baina lee. mongolchuudad hunii erhiin medleg baihgui bolool ter

      Хариулах