Өөхийг шатаая гэвэл өглөө бэлтгэлээ хий!

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс хэдэн цагт бэлтгэлээ хийвэл илүү үр дүнтэй вэ хэмээн их асуудаг. Хэрвээ тэмцээнд бэлдэж байгаа тамирчдыг харсан бол өглөө дан кардио орой үндсэн бэлтгэлээ хийдэг. Үүний учир нь:

-Өөхийг шатаая гэвэл өглөө бэлтгэлээ хий!

Цусан дахь сахар маш бага байна. Бодисын солилцоо маш өндөр байна. Ялангуяа бүтэн өдрийн турш анзаарвал маш сэргэг эрч хүчтэй явдаг энэ маань бүтэн өдрийн турш л бодисын солилцоо маш идэвхитэй явж байна гэсэн үг юм. Хэрвээ та жемд явах цаг байхгүй илүүдэл жингээ хасъя гэж байвал өглөө эрт босоод 2-3 аяга ус уучаад 2.5-3.5км газар ширүүхэн алхаад байвал маш сайн өөх шаталт явагддаг.

-Булчинг томруулъя гэвэл оройн цагаар бэлтгэлээ хий!

Ходоодонд чинь удаан задрах Нүүрс-Ус, Өөх тос, Уураг, зэрэг нь яг энэ үед задарч булчинг маш чанартайгаар тэжээж өгч байдаг. Бас орой бэлтгэлээ хийгээл амрах учир булчингууд мөн амарч, шаардлагатай тэжээлийг нь өгсөн үед булчингийн гэмтсэн эд эсүүд маш сайн нөхөн сэргээгдэж байдаг.

Мөн эр бэлгийн дааврууд хамгийн их ялгардаг цаг нь оройн 16:00-18:00 гэж үздэг байна.

Т.Мөнх-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.