Ач охины сэтгэл... /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Мишель охин сард нэг удаа ээж аавтайгаа асрамжийн газар байдаг өвөө дээрээ очих бүртээ дараа сард ирэх өдрөө хоног тоолон хүлээдэг байлаа. Яагаад гэвэл өвөө нь тэднээс дутуугүй хоног тоолон хүлээж, ирэх өдөр нь хүүхэд шиг баярлан хөөрч гаднаа өнждөгийг охин мэддэг билээ.

Мишель хэдийгээр өвөөтэйгөө удаан байж,өвөр дээр нь эрхлэн суухыг хүсдэг ч аав ээж нь түүний энэ хүслийг ойлгохгүй нь даанч харамсалтай.

Тэднийг ирэх бараанаар хүүхэд шиг урдаас нь тосон ирж яваа өвөөгөө хараад Мишель охин өвөө минь хүн харахад л биднийг тосоод удаан сажилж байгаа ч өөртөө бол дэгдэж яваа байхдаа гэж өрөвддөг байв.

Нэгэн удаагийн ээлжит эргэлтийн дараа Мишель охин их л гуниглан дуу шуу ч үгүй цонхоор харж явахыг ажсан аав нь учрыг нь асуухад охин, "Ааваа өвөөг сард нэг биш хоёр удаа эргэж болохгүй юу" гэлээ.

-Одоохондоо тийм боломж алга даа охин минь. Ээж бид хоёр нь ажил ихтэй байна гэхэд охин,

-Тэгвэл өвөөдөө дандаа шинэхэн хатаасан жимс, гаатай хатуу чихэр авч өгч байя.

Өвөө маань бидний авч өгсөн чихэр жимсийг бүтэн сар хадгалж байгаад л надад өгөх юм. Хэдийгээр өвөөгийнхөө хайр шингээн хадгалсан амттанг идмээр байвч жимс нь муудчихсан, чихэр нь даагдахын аргагүй хатуу болсон байх юм гэжээ.

Ээж аав хоёр нь ч охиныхоо саналыг толгой дохин зөвшөөрөв. Охин мөн л чимээгүйхэн явж байснаа санаа алдан "Эмээ маань эрт бурхан болдог нь ямар харамсалтай хэрэг вэ. Тэд минь хамтдаа асрамжинд байсан бол өвөө ингэж их ганцаардаж гуниглахгүй бас биднийг ингэтлээ их санахгүй шүү дээ. Та хоёрыг хөгшрөхөөр хамтад нь асрамжинд өгнөө, тэгэхгүй бол яг өвөө шиг ганцаардана шүү дээ" гэлээ.

Охиныхоо ярихыг чимээгүйхэн сонсож явсан аав ээж хоёр нь бие бие рүүгээ гайхан хараад юу ч хэлэлгүй машинаа огцом эргүүлэн асрамжийн газрын зүг хурдаллаа...

Амьдад нь бие биенээ хайрла, хүмүүсээ...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.