Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нар УИХ-ын гишүүд ярьдаг биш хийдэг байгаасай гэв

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь 11 эмэгтэй гишүүнийг төлөөлөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар "Х-түц" пропакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг,  Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

“X түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслийг боловсруулан хэрэгжүүлж, хогийн цэг орчмын хүүхдүүдийг сургуультай болгоод байгаа билээ. “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа нь “Итгэлийн танхим” төслийг 2011 оноос  хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр 2011 онд Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөө, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимуудыг тус тус тохижуулжээ.

Энэ тухай нийгмийн сүлжээгээр түгэж, УИХ-ын эмэгтэй гишүүдийг ичиглээд байсан билээ.

Хоёр жүжигчин бүсгүйн нийгмийн энэхүү оролцоог УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэн талархал дэвшүүлсэн юм. Мөн УИХ-дахь эмэгтэй гишүүдийн зүгээс тэдний цаашдын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ч мөн уламжлав.

“X түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг: Ярьдаг биш хийдэг байгаасай

Олны танил хүн гэдэг бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тэр тусмаа сайн зүйлээрээ үлгэрлэж байх ёстой гэж боддог. Бидний эргэн тойронд нийгмээс хэдийнэ хол тасарчихсан, нийгмээс хаягдчихсан  хүмүүс олон байна. Тиймээс тэдгээр хүмүүсийн төлөө УИХ дахь эмэгтэй гишүүд зоригтой, үр дүнтэйхэн хөдлөөсэй гэж хүсэх байна. Зөвхөн ярьдаг биш, хийдэг байгаасай гэж хүсмээр байна. Хэрвээ та бүгд энэ мэт олон ажлуудыг санаачлан хийвэл эмэгтэйчүүд бид дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй төрийн ордонд уулзаж энэ талаар санал, бодолоо хуваалцах боломж олдсонд баяртай байна.

“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа: Шүүмжлэхээс илүүтэй өөрсдөө хийдэг байя

Миний хувьд аавыгаа эмнэлэгт сахиж байх тэр үед эмнэлэгийн хүлээлгийн танхим үнэхээр хэцүү санагдаж билээ. Орчин нөхцөлийн хувьд хүндхэн байсан. Тэгээд тухайн үедээ шүүмжлэлтэй санагдаж байсан ч “Яагаад би өөрөө хийж болохгүй гэж” бодогдсон. Үүнийхээ дагуу “Итгэлийн танхим” төсөлөө хэрэгжүүлж эхлэсэн. Бид өөрсдөө шүүмжилдэг биш хийдэг байя гэж бүгдийг уриалмаар байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.