Манай улсын зургаан тамирчин ой тогтоолтын ДАШТ-нд өрсөлдөнө

Twitter Print
2013 оны 11-р сар 28-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Английн нийслэл Лондон хотноо энэ сарын 29-нд ой тогтоолтын 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ. Энэ удаагийн дэлхийн аваргад 32 орны 130 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун ухааны академийн захирал, дасгалжуулагч, ой тогтоолтын олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Х.Хатанбаатар өөрийн зургаан шавийн хамт оролцох аж.  Бага насны ангилалд 12 настай Г.Тэмүүлэн оролцоно. Г.Тэмүүлэн өдгөө дэлхийн гурван дээд амжилтыг эзэмшиж байгаа бол дунд насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ, Б.Намуунтуул, З.Цэцэгзул нар оролцохоор болжээ. Харин хамгийн өрсөлдөөнтэй ангилал болох насанд хүрэгчдийн ангилалд Ой тогтоолтын олон улсын их мастер С.Цогбадрах,  ой тогтоолтын олон улсын аварга Ө.Сэнгэсамдан нар оюун ухаанаа сорих юм байна.

Ц.Бат-Эрдэнийн хувьд дэлхийн гурван дээд амжилтын эзэн бол, 17 настай Б.Намуунтуул дэлхийн нэг дээд амжилтын эзэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.