Азийн элсний наадамд эрэгтэй, эмэгтэй сагчид дөрөвдүгээр байр эзэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Элсний спортын төрлүүдийн Азийн IV наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо явагдаж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорлоо. Эмэгтэй төрөлд найман баг өрсөлдсөнөөс Тайваны баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Манай баг өнөөдөр Тайваньд 17:10, Тайландын багт 13:7-гийн харьцаатай ялагдаж, шагналт IV байр эзэлсэн аж. Мөн эрэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байранд орлоо. Эрэгтэйүүдээс Тайвань, БНХАУ, Тайланд эхний гурван байрыг эзэлж, медалийн тавцанд зогссон юм.

Пукет 2014 Азийн элсний наадмыг Тайланд 13 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 42 медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа бол Япон 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, 12 медальтай, Монгол 6 алт, 3 хүрэл, нийт 9 медальтай, БНХАУ 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл, нийт 18 медальтай, Казахстан 5 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 14 хүрэл, Иран 4 алт, 7 мөнгө, 5 хүрэл, нийт 16 медальтай эхний байруудад явж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.