Сингапур: Вакцинд хамрагдаагүй иргэд эмчилгээнийхээ төлбөрийг өөрсдөө төлнө

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Сингапурын эрх баригчид ирэх сараас эхлэн коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй КОВИД-19 халдвар авсан иргэдийн эмчилгээний зардлыг даахаа зогсоохоо мэдэгджээ.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд, "Өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн дийлэнхийг нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд эзэлж, эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэж байна." хэмээн онцолжээ.

Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь мөн л коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байгааг Сингапурын эрх баригчид онцолсоор байна.

Ирэх сарын 8-наас хойш коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн, коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд эмчилгээнийхээ зардлыг өөрсдөө төлөхөөр болж байгаа ба уг журам 12-оос доош насныхан болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаж чадаагүй иргэдэд үйлчлэхгүй аж.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар Сингапурын төр коронавирусын цар тахал эхэлснээс хойш коронавирусын халдвар авсан Сингапур улсын иргэд, тус улсад байнгын оршин суух болон урт хугацааны визтэй иргэдийн эмчилгээний зардлыг бүтнээр нь даасаар ирсэн аж.

Өнөөдрийн байдлаар Сингапурын хүн амын 85 орчим хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа ба 18 хувь нь нэмэлт тун хийлгээд байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.