Ц.Алдармаагийн гомдлыг пүрэв гарагт хэлэлцэнэ

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болсон. Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /1.344.000/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал ирэх пүрэв гаригт болох аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.