“Морин цэргүүд” дөрөв хожигдлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд есөн тоглолт боллоо. Эдгээрээс “Даллас Маверикс”-“Шарлотте Бобкетс” 107:80, “Денвер Нагеттс”-“Клевлэнд Кавалейрс” 106:97, “Финикс Санс”-“Бостон Селтикс” 118:114, “Майами Хит”-“Бруклин Нэтс” 95:83, “Орлэндо Мэжик”-“Детройт Пистонс” 107:93, “Мемфис Гризлес”-“Хьюстон Рокетс” 119:93, “Сан Антонио Сперс”-“Филадеьфи 76” 100:75, “Портлэнд Блэзерс”-“Нью Орленс Пеликанс” 102:93, “Чикаго Буллз”-“Лос Анжелес Клипперс” 105:89-ын харьцаатай тус тус хожсон байна.

Энэ улирлын аварга багаар нэрлэгдээд буй “Клевлэнд Кавалейрс”-ын залуус дөрөв дэх ялагдлаа хүлээлээ. “Шижир алтнууд”-ын эсрэг талбай дээрээ тоглоход Л.Жеймс 22 оноо, К.Лав 20 оноо, 11 самбар, К.Ирвинг 20 оноо, Д.Уэйтерс 20 оноогоор багтаа тус болсон ч хожигдсон юм. Харин зочин багаас Т.Лаусон 24 оноо, 12 оновчтой дамжуулалт, А.Аффлола 23 оноо, Т.Мозгов 14 оноо, 11 самбар, Д.Артур 13 оноо, 11 самбар, У.Чандлер 12 оноо, 9 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэж жигд тоглолтыг үзүүллээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.