Монгол улсын төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл

Twitter Print
2022 оны 01-р сар 27-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗVЙЛ

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ:

Хариуцсан ажил vvргээ гvйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, тvvнийгээ цаг vеийн эрэлт шаардлагад нийцvvлэн байнга хөгжvvлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр. Чадварыг эрхэмлэнэ:

Албан тушаалын чиг vvргээ хэрэгжvvлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин vеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил vvргээ чадварлаг, vр бvтээлтэй гvйцэтгэнэ.

Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ:

Vндсэн хууль, бусад хуулийг vйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн vйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцvvлэн хараат бус, бие даасан байдлаар хvргэж хэвшинэ.

Дөрөв. Ёс зvйг эрхэмлэнэ:

Төрийн албан хаагчийн ёс зvйн дvрмийг хvлээн зөвшөөрсний vндсэн дээр төрийн албаны соёл, ёс зvйн vнэт зvйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелvvлж, ёс зvйн аливаа зөрчилгvйгээр ажиллана.

Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ:

Албаны vйл ажиллагаа явуулах, vйлчилгээ vзvvлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгvй, тал тохой татахгvй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгvй, ашиг сонирхлын зөрчилд автахгvйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцvvлж, чин шударгаар ажиллана.

Зургаа.Соёлтой харилцааг эрхэмлэнэ:

Иргэдэд байнга хvндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, vйл ажиллагаа, vйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцvvлж ажиллана.

Долоо. Vнэнч байдлыг эрхэмлэнэ:

Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан vvргээ аль болох vр бvтээлтэй, илvv чанартай гvйцэтгэх талаар санаачилга, идэвх зvтгэл гарган, иргэдэд төрийн vйлчилгээг бvрэн дvvрэн vзvvлэх талаар боломжтой бvх нөөц бололцоог дvvрэн ашиглаж ажиллана.

Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ:

Албаны vйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгvй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хvсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ:

Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгvй байдал гаргахгvй байж, хууль тогтоомжийн хvрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, тvvнийхээ гvйцэтгэлийн vр дvнг биечлэн хариуцна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.