Гэдэс дүүрэнги гэж яг юу вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 29-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Бяцханы тань гэдэс дүүрээд хэцүү байвал энэ зөвлөгөөг заавал уншаарай.

Нярай хүүхэд эхээс төрөхдөө хамгийн ариун чанартай өөрөөр хэлбэл ямар ч бактери нянгүй төрдөг ба хамгийн анхны нянг эхийн сүүтэй хамт авдаг.

Хорвоод дөнгөж мэндэлсэн таны нялх үр анхны вирус бактеруудтай танилцаж өөрийн болгохыгоо өөрийн болгож үгүй нэгтэй нь тэмцэлддэг ба төрсөн цагаас хойш ойролцоогоор 4 долоо хоногтойгоос 4 сар хүртэл хугацаанд хүүхдийн гэдсэнд ашигтай бактери сууж өгдөг. Энэ хугацаанд нярайн гэдэс дүүрэх ба ялангуяа буруу амалсан болон буруу хөхдөг хүүхдүүд мөн тархины асуудалтай хүүхдүүдэд маш түгээмэл. Гэдэсний дүүрэнги буюу колик нь зовиур ихтэй өвдөлт өгдөг тул нялхас уйлах, унтахдаа мурчиганах, хоолоо идэхгүй болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

Хувийн туршлагаасаа хуваалцахад гэдэс дүүрэнгийн эхний шинж тэмдэг бол хүүхэд мушгирч уйлна, айхтар өлсөөгүй мөртлөө мээмээ ойр ойрхон хөхөх гэж зүтгэх бөгөөд хөхөхдөө зовиуртай мушгиралдан тайвшрах гэж л хөхөж байгаа мэт тогтвортой бус хөхнө. Унтаж байгаад огцом огцом зовиуртай орилж уйлна. Энэ үед нэн түрүүнд гэдсэнд нь дээрээс доош чиглэсэн массаж хийгээд #gas relief-г 0.3мл-р хөхүүлсэнийхээ дараа өгнө. Хөхүүлсэнийхээ дараа бүрт ч өгж болох бөгөөд өдөрт 12 удаагаас л хэтрүүлэхгүй байх ёстой. #Gas relief ууснаас хойш хэдэн минутын дараа гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аяандаа унгуулна. Харин цанхайтлаа дүүрээд яах вэ гэж яарсан үед windi шиг хэрэгтэй зүйл байхгүй. Нялх хүүхэд өөрөө унгах рефлекс бүрэн суугаагүй хүчтэй дүлж чаддаггүй тул хийгээ гаргаж чадахгүй дүүрдэг, тэр үед нь зориулалтын аюулгүй windi гуурсаар булчинг нь сэдээж унгаж, баахад нь туслаж байна гэсэн үг.

Windi-г хэрэглэхдээ яг цагаа олох хэрэгтэй, цанхайтлаа их дүүрсэн үед, хүүхэд мушилзаж эхлэхэд хийхэд хий нь исгэрээд л дотор онгойтол гарах бөгөөд араас нь ихэвчлэн хуримтлагдсан баас нь гарна. Өмнөөс нь дотор онгойгоод ямар баярламаар гээч. #Windi-н хошууг сайн тослож зөөллөхөө мартваа, бас хийчихээд уйгагүй тэвчээртэй хүлээгээрэй, windi-гээ шургуулаад хүүхдийн хөлөөр гэдсийг нь бага зэрэг шахах мөн хажуу тийш хөдлөж мушгирах мэт хөдөлгөөн хийхэд хий эгзэг нь таарч илүү сайн гарах магадлалтай байдаг.

Нэг удаа хийгээд болохгүй бол хангалттай хий дүүрсэн биш байна л гэсэн үг дахиад оролдоод үзээрэй. Хүүхэд уйлаад хэцүү байх үед хэд ч хийсэн аюулгүй, хүүхэддээ туслаж л байна гэсэн үг. Харин Gripe water бол их зогьсож, гульгаад дээр нь хий дүүрэнги ихтэй коликтой хүүхдэд тустай ургамлын гаралтай аюулгүй бүтээгдэхүүн тул би gas relief, windi-тэйгээ шаардлагатай үед хавсарч хэрэглэдэг. Хүүхэд ч алое жүүс нэмэлттэй тул дуртай уудаг. Колик буюу цанхтах гэдэг нь гэдэс дүүрэнги удаан хүчтэй үргэлжилж буй хэлбэр бөгөөд энэ үед gripe water тохиромжтой, их тус болдог.

Хүчтэй өвдөлтийн үед хүүхэд эг маггүй уйлах ба энэ үед ээж та сандралгүй гэдсийг дулаан баадагнаж антиколик массаж хийх хэрэгтэй. Гэдэс дүүрэнгээс сэргийлэхийн тулд 3 цагийн зайтай хөхүүлж дадах хэрэгтэй бөгөөд ядаж 2 цагийг чанд баримтлан цагаар хооллох нь маш чухал. Мөн хөхөхөөс өмнө 10 минут нялхасыг доош харуулан хатуу гадаргуу дээр хэвтүүлэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Хөхөө хөхсөний дараа хүүхдийг босоо байрлалд тэвэрч нурууг нь бага зэрэг товшиж хэхрүүлсний дараа хэвтүүлж байгаарай. Гэдэсний дүүрэнгээр удаан зовиурласан хүүхэд хоол тэжээлээ хангалттай авч чаддаггүйгээс дархлаа нь сулрах, улмаар хангалттай унтаж чаддаггүйгээс бойжилт удаашрах, цочимтгой болох цаашлаад элдэв жаахан өөрчлөлтөд амархан хямрамтгай болдог тул та нялх үрдээ жаахан цаг гаргаад ялангуяа аавууд хүүхдийнхээ хийг нь гаргахад нь гэргийдээ туслаж босоогоор нь тэвэрч хэхрүүлээд унтуулвал та шөнийг тайван сайхан унтаж өнгөрүүлэх болно. Тэртусмаа төрсөн ээжүүд хүүхэд хөхүүлэхдээ шингэн их хэмжээгээр алддагаас ам нь цангаж их ядардагийг зөвхөн төрсөн ээжүүд л мэддэг тул тэднийгээ ойлгон хөхүүлгийн дараа шингэн ууж амрах боломжоор хангавал таны хүүхэд эрүүл өсөх магадлал нэмэгдэнэ.

Шинэ ээж

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.