Оросын эсрэг авсан арга хэмжээ эцэстээ эргэн тусах сөрөг нөлөөтэй

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Оросын банкуудад авсан хориг арга хэмжээ эцсийн дүнд Германд сөрөг нөлөөтэй гэж Ерөнхийлөгч В.Путин Германы “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Олон улсын санхүүжилтээс манай банкууд хэсэгчлэн салсан тохиолдолд ч банкууд нөөцгүй болно. Энэ нь манай эдийн засгийн аж ахуйн нэгжүүд Германаас бага хэмжээний бараа худалдаж авна гэсэн үг юм” гэж Путин АНУ болон ЕХ-ны Орост авсан хориг арга хэмжээний нөлөөллийг тайлбарлахдаа хэлсэн байна.

“ОХУ болон ХБНГУ-ын хамтын ажиллагаа Германд хэдэн мянган ажлын байр бий болгодог. Оросын их хэмжээний захиалга, нэгдсэн компаниудаар дамжих эдийн засгийн харилцаа болон худалдаагаар 300 мянга орчим ажлын байр бий болсон гэж зарим шинжээч үзэж байна” гэж Путин мэдэгдэв.

Тэрбээр, манай санхүүгийн нөөц тасарвал, Германтай түншилдэг Оросын компаниудын бага хэмжээний зээлийг сунгаж болно. Эрт орой хэзээ боловч энэ нь бидэнд нөлөөлсөн шигээ Германд нөлөөлөх болно гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.