Сураггүй болсон Пен Шуайгийн хэргийг шалгах ёстой гэлээ

Twitter Print
2021 оны 11-р сар 19-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Хятадын теннисчин Пэн Шуай тус улсын улс төрийн томоохон албан тушаалтан өөрийг нь хүчирхийлсэн талаар энэ срын 3-нд мэдээлсэн. Тэгвэл Серена Уильямс Пэн Шуайгийн энэ хэргийг шалгаж үнэн зөвийг нь тогтоох ёстой гэжээ. Пэн мэдэгдэл хийснээсээ хойш одоог хүртэл сураггүй байгаа юм. 

Америкийн алдарт теннисчин Серена Уильямс Хятад тоглогч Пэн Шуайгийн хэргийг "шалгах ёстой" гэж хэлээд түүний сайн сайхны төлөө "дуугүй байхгүй байхыг" хүмүүст уриаллаа. Өдгөө 35 настай Пэн хоёр долоо хоногийн өмнө Хятадын засгийн газрын томоохон албан тушаалтныг өөрийг нь хүчирхийлсэн гэж хэлснийхээ дараагаар ор сураггүй байна. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пэнтэй холбоотой мэдээллийг цахимаар нийтэлсэн боловч түүний жинхэнэ эсэхэд эргэлзэж байгаа юм.

Уильямс “Түүнийг эсэн мэнд, аль болох хурдан олно гэж найдаж байна. хэмээн хэлжээ. Пэнг Хятадын дэд ерөнхий сайд асан Жан Гаолитэй бэлгийн харьцаанд "хүчээр оруулсан" гэж хэлснээс хойш түүний сайн сайхны төлөө санаа зовних хүмүүс нэмэгдсээр байгаа билээ.  

Энэ мэдэгдлийг 11-р сарын 3-нд Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Weibo сайтад нийтэлсэн бөгөөд удалгүй Хятадын интернетээс устгагджээ.

Энэ нь Хятадын улс төрийн томоохон удирдагчдын эсрэг анхны зарга юм. Харин эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэргүүн Стив Саймон хэлэхдээ, одоогоор Пэнгийн аюулгүй байдлын талаарх асуудал"зөвхөн санааг нь зовоож байна" гэж мэдэгджээ.

Серена Уильямс бол эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович, Японы дөрвөн удаагийн аварга Наоми Осака нарын араас Пэнгийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө дуугарсан олон топ тоглогчдын нэг юм. "Их дуулга"-ын ганцаарчилсан төрөлд 23 удаа аваргалсан Уильямс "Би энэ мэдээг сонсоод маш их сэтгэлээр унаж, шоконд орлоо. Үүнийг шалгах ёстой, бид чимээгүй байж болохгүй. Энэ хэцүү үед түүнд болон түүний гэр бүлд хайраа илгээж байна." хэмээн хэлжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.