
АНУ-д гуравдугаар сарын 5-8-нд болж байгаа бодибилдинг фитнессийн “Arnold classic” тэмцээнд оролцсон гавьяат тамирчин Г.Угалзцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр өөрийн охин М.Мойлоогийн хамт энэ тэмцээнд оролцож байгаа аж. Г.Угалзцэцэг тус тэмцээний “Фигур С” ангилалд хүрэл медаль, “Мастер фигур” ангилалд тавдугаар байрт шалгарсан байна. Харин түүний охин М.Мойлоо хамгийн олон тамирчин оролцсон “Бикини С” ангилалд дөрөвдүгээр байр эзэлжээ.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.