Алтанбулаг,Сүхбаатар боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо 21,7 хувиар өсчээ

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай хоёр улсын иргэд  арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрсэн зорчигчийн тоо 21.7 хувиар өссөн байна.

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхлэх ёслолын арга хэмжээ Алтанбулаг авто замын боомтод болсон бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Ганбат, Сэлэнгэ аймаг дахь газрын албан хаагчид оролсон аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.