Даллага авах ёсон ба даллаганы уут дүүрвэл яах вэ

Twitter Print
2018 оны 02-р сар 21-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Даллага авах ёс нь буян хишиг урьж ирүүлэх бэлгэдлийн зан үйл юм. Өөрөөр хэлбэл энэ нь тусгай загвараар урлаж хийсэн уут буюу модон хайрцагт таван тарианы үр, боов чихрийн зүйл, элдэв эрдэнэс алт, мөнгө болон торго дурданын өөдөс хийсэн байдаг бөгөөд цоожтой саванд түүнийгээ ихэд нандигнан хадгалж, гагцхүү даллага авахуулах үедээ л гаргаж далладаг заншилтай аж.

Даллагын сав

Монголын ихэнх нутагт шар торгоор бүрж, улаан торгоор амсарласан буюу улаан торгоор бүрж шар торгоор амсарласан уут байдаг бол харин баруун Монголд голдуу хайрцаг байдаг бөгөөд түүний таг дээр эрдэнийн зүйлээр бөөлжиж буй хулганын, дөрвөн талд нь найман тахилын зурагтай, доошоо шувтандуу хэлбэртэй, тэгш ёроолтой байна. Харин энэхүү хайрцгийн тагны нэг талд даллагынхаа сумыг хатгах нүхтэй байдаг ажгуу.

Даллага авахуулах

Энэ нь аливаа хүссэн бүхий зүйлээ (урин) хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл гүйцэтгэх Монголын ёс заншил юм. Монголд Алтангэрэлийн, Намсрайн, Дарь-Эхийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авахуулдаг. Даллага авахуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс "Буян хишгээ сайн хурааж ирэв үү?" хэмээн асуухад, "сайн хурааж ирлээ" гэж хариулна. 

Ламыг даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ "хурай, хурай, хурай" гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног юм гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.

Даллаганы уутанд 

-Есөн эрдэнэ

-Таван өнгийн хадаг

-Таван зүйл шим /ааруул, ээзгий, өрөм, цөрөм, хурууд, бяслаг/

-Таван тансаг идээ /цай, давс, хужир, үзэм, бурам/

-Есөн зүйл эдлэлийн чимэг /хоргой, торгоны өөдөс, өнгийн утас/

-Дээд гурван үр /ар үр, бар үр, жүр үр/

-Доод гурван үр /арвай, сарвай, жамбарай/

-Мөн даллага авахуулсан идээ будаанаасаа дээжлэн авч хийнэ. 

-Зөвхөн гэрийн эзэн өөрөө авсан төрсөн нутгийнхаа тахилгат уулын чулуу, усны чулуугаа хийж болно. 

Анхаар: Даллаганы уутанд алт мөнгө, цаасан мөнгө зэрэг зүйлс хийдэггүй уламжлалтай. Учир нь алт мөнгө нь шуналын дэв оруулж, айл өрхийн заяа буянг сэвтээнэ гэж үздэг. 

Даллагын хувин

Манай монголчууд, тэр дундаа малчин түмэн маань даллагынхаа хувинг голдуу гурван бүслүүртэй, хоёр талдаа сэнжтэй, агар болон зэс, гууль, мөнгөөр хийдэг байжээ. Даллагаа авахуулахад түүндээ сүү, айраг, тарагны аль нэгийг дүүрэн хийж, хувингийн амсрыг шар тос буюу өрөм, зөөхийгөөр чимдэг байв. Даллаганы хувинг угаадаггүй заншилтай байсан болохоор бүслүүр нь харагдахгүй болтол сааль сүү бүрээд хатчихсан байдаг асан. Үүнийгээ монголчууд уул хувингаа эрхэмлэн дээдэлж ирсний илрэл гэж үздэг байв.

Даллагын сум

Даллагын сум хэмээх нь тохой хэр урт нарийн модны үзүүрт даавуугаар бүрсэн ноосон бөмбөлөг уяж тогтоон, түүнээсээ жаалхан дор модныхоо гурван талд шувууны өдний имсгэл наасан байх бөгөөд түүнийхээ дор нь гуулин буюу хүрэл толь болон таван өнгийн хив хадаг уясан байдаг. Сумныхаа доод үзүүрт төмөр зэвтэй байх ёстой аж. Даллага авахуулахдаа гэрийн эзэн сумаа барьж гаран хотоо эргэдэг заншилтай.

Даллаганы уут дүүрвэл яах вэ

Шүншигтэй эд зүйлсээ үлдээгээд, идээг өрхийн тэргүүн сүлд гарагтаа тухайн жилийнхээ буян хишгийн зүгт гарч, уул овоонд тавгийн идээ маягаар засч арц хүж уугиулан өргөнө. Энэхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавж, жигүүртэн шувуу, ан амьтан таны буян хишгийг хүртсэнээр ээл, ивээл, ач тус нь танд болон танай гэр бүлд цаглашгүй буян оршооно.

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • inga

      (202.179.31.8) 2018-02-21 22:49
      • 0
      • 0

      Owoond orgood buruudsan

      Хариулах

    • Dulmaa

      (27.123.214.80) 2017-12-02 20:26
      • 0
      • 0

      Alt munguu orluulaad uutandaa 9-n erdene hiine. Duureed ireheer ni uul oboondoo urguh heregtei ter ih budaag boljmor tagtaa ut horhoig hoolloj buyan hiih heregtei. Tur zuur ard bid nar joohon hetsuu amidarch bgaa ni unen udahgui saihan tsag irne. Bid iim baihad boljmor shubuu,ut horhoind buur ch hetsuu bga shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.218) 2017-11-04 07:45
      • 0
      • 0

      orluulaad hii manaihaan

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.230) 2017-02-22 13:53
      • 0
      • 0

      Medeh yum alga meddeg neg ni yag vnen zuwuur ni heleed ugmuur yumaa

      Хариулах

    • Цээгий

      (203.91.115.38) 2017-02-11 19:40
      • 0
      • 0

      Алт мөнгө хийж болохгүй гэх юм,есөн эрдэнэд алт, мөнгө ордог биздээ, Юу гэж ойлгох вэ

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.118) 2017-02-07 16:18
      • 0
      • 0

      zarim zarim n zorod l bhimda ene olon zamin harur n yvhin be gedeg shig alin zuv em boldo teged danda mal ahuitai gal hostei ailudad zoriulsan em shig hotin bairni ailud yaj zohitsulah ve

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.164) 2017-02-06 08:31
      • 0
      • 0

      bi tubdiin neg renbuchiin dalgiin uutiig uzsen dandaa olon torliin ur budaa baisan teged duurheer shiniig ahij hiideg gej zaasan da oboond orgodoggui gesen

      Хариулах

    • zochin

      (202.179.27.104) 2016-11-10 14:25
      • 0
      • 0

      9 erdene dotor chini alt, mungu ordogshdee. tegeed yahuu. 7 erdene hiih yumuu?

      Хариулах

    • зочин

      (59.153.112.240) 2016-10-08 17:47
      • 0
      • 0

      тэгээд алт мөнгө хийж болох юмуу болохгүй юм уу ойлгосонгүй

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.124) 2016-10-08 15:17
      • 0
      • 0

      Zarim ni uuland orgohgui huuhduudddee taslaj bagasgaj ogdog gej zarim ni heleh um. Ali ni zob be humuudee

      Хариулах

    • hun

      (202.9.40.82) 2016-03-01 18:36
      • 0
      • 1

      Muhar suseg

      Хариулах

    • Zaya zaka

      (66.249.82.210) 2016-02-14 10:01
      • 0
      • 1

      Dallaganii uut ali her duuren bh ve duureed orgoh yost wmaa orgoch.d haaguur ni blgah ve

      Хариулах

    • moojii

      (27.123.214.109) 2015-05-02 18:58
      • 0
      • 0

      Svseg bishreltei baih n muu zvil bish

      Хариулах

    • b

      (27.123.214.116) 2015-03-06 23:55
      • 0
      • 0

      kk

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.22) 2015-02-10 21:22
      • 0
      • 0

      Tsagaan idee torgo bolhgvil gdg yumb.aleeshd.alini zuv yum be

      Хариулах