Филиппиний Ерөнхийлөгч мотоциклоос унаж, гэмтжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Филиппиний Ерөнхийлөгч “шийтгэгч” хочит 74 настай Родриго Дутерте мотоцикль унаж байхдаа унаж, хөнгөн гэмтсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Осол энэ сарын 16-ны орой нийслэл Манила хот дахь Ерөнхийлөгчийн ордны хашаанд болсон аж. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч Салвадор Панело “Ерөнхийлөгч гутландаа хүрэх гэж байгаад санамсаргүй мотоциклоосоо унаж, хөнгөн гэмтсэн. Өвдөг болон тохой нь бага зэрэг хөхөрсөн” гэх тайлбарыг өгсөн байна.

Мөн эл явдал ноцтой биш хэмээгээд Ерөнхийлөгч одоо амарч байгаа гэжээ. Харин Р.Дутертегийн туслах асан Кристофер Го сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч осолд орж, нуруундаа бэртэл авсан ч, эмнэлэгт хэвтээгүй” хэмээн ярьсан байгаа юм. Үүний дараа тэрбээр дуулга өмсөлгүйгээр мотоцикл жолоодож яваа Ерөнхийлөгчийн бичлэгийг ил болгосон ч, түүнд яг осолд өртөж байх үеийн дүрслэл бичигдээгүй байсан аж.

Эх сурвалж: AFPBB.com

Г.Ананд 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.