Хүүхдийн шампунийг өөрөөр хэрхэн ашигладаг вэ?

Twitter Print
2017 оны 10-р сар 14-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн шампуниар нярай болон нялх хүүхдийг угаахаас гадна олон өөр зүйлд хэрэглэж болдог байна. Учир нь хүүхдийн шампунь бол хамгийн зөөлөн, хоргүй байгалийн гаралтай саван юм. 

Тэгвэл өөр юу юунд хэрэглэж болохыг танд хүргэе.

1. Жинхэнэ зөөлөн нүүрний скраб буюу гужуулагчийг та хүүхдийн шампунь ашиглан хийж болно. Хүүхдийн шампунийг бага зэрэг хүнсний содтой холин нүүрээ зөөлөн үрж угааснаар гуужсан арьс унаж, зөөлөн толигор болно. Нүд болон арьсанд тань ямар ч муу нөлөөгүй, харшил үүсгэхгүй.

2. Ноолууран хувцсаа цэвэрлэхийн тулд заавал хими цэвэрлэгээнд өгч мөнгөө үрэх хэрэггүй. Хүүхдийн шампуньтай усанд ноолууран эдлэлээ хэсэг байлгасны дараа саванг нь зайлаад ванны алчууранд усыг нь шингээж аваарай. Тэгээд дэлгэж хатаах хэрэгтэй. Угаалгын машинд угаах бол зөөлөн эргэлт дээр нь тавих бөгөөд сэгсрэгчээр сэгсэрч болохгүйг анхаар.

3. Үсний сам, пигуди зэргийг хүчтэй бодисоор угаах нь зарим эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүст харшил үүсгэх талтай. Тэгвэл та хүүхдийн шампуньтай усанд сам, пигудинуудаа дэвтээн хонуулахад бүх хир нь арилж шинэ мэт болно.

4. Нүдний будаг арилгахад бага зэрэг бэрхшээлтэй байдаг шүү дээ. Зориулалтын шингэнүүд байдаг ч үнэтэйгээр зогсохгүй тэр бүр арьсанд тохирдоггүй. Тэгвэл чийгтэй хөвөнд бага зэрэг хүүхдийн шампунь шингээгээд нүдний будгийг бүрэн гүйцэд арилгаж болно. Гол нь нулимс гаргахгүй. Хүсвэл усаар зайлаарай.

5. Машины салоны пластик хэсгүүдийг хичнээн арчсан ч тун амархан тоосонд дарагддаг. Тэгвэл үүнээс сэргийлж, гялалзсан тоосгүй салонтай болохын тулд танд хүүхдийн шампунь байхад л хангалттай. Хуурай тоосны алчуур дээр бага зэрэг хүүхдийн шампунь дусаагаад машиныхаа салоныг арч. Дараа нь цэвэрхэн чийгтэй алчуураар арчаарай.

6. Гарын саван. Гарын арьсыг хуурайшуулахгүй, хамгийн зөөлөн саван бол хүүхдийн шампунь. Гарны шингэн савангийн хоосон савны гуравны нэгт хүүхдийн шампунь хийгээд дээрээс нь усаар дүүргээд сэгсэр. Гарын саван бэлэн боллоо.

Д.Золзаяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.