З.Зиданы том хүү “Реал Мадрид”-ын “Б” багт анхны тоглолтоо хийлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн алтан үеийг бүтээсэн домогт тамирчин З.Зидан өдгөө “Реал Мадрид Кастилла” багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэрээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүү нь өдгөө 19 нас хүрч байна. З.Зиданы том хүү Энзо “Реал Мадрид”-ын “Б” багт анхны тоглолтоо хийсэн аж. Түүний баг нь 2:1-ээр өрсөлдөгчөө хожиход Энзо сэлгээнээс гарч тогложээ. 2009-2010 онд Испанийн 15 хүртэлх насны шигшээд тоглож байсан Энзо энэ жилээс Францын нэрийн өмнөөс тоглох болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

Хөлбөмбөгөөс авч болох бүх шагналыг өөрийн болгосон З.Зидан Бербер үндэстэн бөгөөд аав, ээж нь Францад цагаачилж ирэхээсээ өмнө Алжир улсад амьдарч байжээ. Харин түүний хүү Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн болох тэр өдөр Зидан Жи Ар нэртэй тоглоно гэдгээ хэлсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.