Наполеоны малгай тав дахин өндөр үнээр худалдагджээ

Twitter Print
2016 оны 11-р сар 17-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдөр Францын эзэн хаан асан Наполеон Бонапартын алдартай бүрх малгайг дуудлага худалдаагаар 1,884 сая евро буюу 2,4 сая орчим доллароор худалдсан нь анх тооцоолж байснаас бараг тав дахин өндөр үнэд хүрчээ.

Напалеон ноёрхолынхоо ид үед буюу 1810 оны үед өмсөж байсан уг малгай нийтдээ 120 орчим ширхэг үлдэж хоцорсон байсан бол одоо ердөө 20 орчим нь л байдаг аж. 17-р зууны үед Америкийг колончилж байсан цэргийн хүчин өргөн хэрэглэдэг байсан гурван талт эсгий бүрх малгайнаас өөр хэлбэртэй уг хоёр талт малгай өдгөө Зөвхөн Напалеоных гэдгээрээ түүхэнд танигдан үлдсэн билээ.

Наполеоны армид болон түүний хувийн эдлэнд малын эмчээр ажиллаж байсан Жозеф  Жиро (Joseph Giraud) гэгчийн төрөл төрөгсөд ганц үлдсэн нэгэн ийм малгайг хадгалан авч үлдсэнээ хожмоо 1926 онд Монако улсын хааны гэр бүлийн музейд өгчээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчийн мэдэгдсэнээр, Өмнөд Солонгосын томоохон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уг малгайг авсан байна. Парис хотын ойролцоох Фонтенеблю шилтгээнд болсон уг дуудлага худалдаан дээр Солонгосчууд очсон даруйдаа 400,000-аар дуудаж байсан уг малгайн үнийг огцом өсгөсөн байна.

Манайх үүнийг компанийнхаа шинэ барилгад үзэсгэлэн болгон тавина гэж тус компанийн ажилтан мэдэгджээ. Ингэснээр олон хүн үүнийг үзэж сонирхохоор ирнэ гэж тус компани найдаж байгаа аж. Энэ нь сүүлийн 45 жилд Наполеоны малгайг дуудлагаар худалдсан анхны тохиолдол юм.

Монакогийн вант  улс уг дуудлага худалдаанд Наполеоны 500 орчим дурсгалт зүйлийг тавьжээ. Тус улс ирэх оны нэгдүгээр сард дахин 500 дурсгалын зүйлийг дуудлагаар худалдана гэж найдаж байгаа аж..

Эх сурвалж: telegraph.co.uk

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.