Европын тоглогчдоос анх удаа П.Газоль өвөрмөц амжилтаар NBA-д нэрээ үлдээлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч баасан гарагт NBA-ийн талбайд “Чикаго Буллз”-“Индиана Пэйзерс” багуудын тоглолт болсон. Уг тоглолтонд “Индиана” ялалт байгуулсан ч “Бухнууд”-ын П.Газоль нэгэн өвөрмөц амжилтын эзнээр тодорлоо. Пао 2001 оноос хойш далайн чанадын мэргэжлийн лигт тоглохдоо 16.000 оноо, 8.000 самбар, 3.000 оновчтой дамжуулалт, 1.500 блок шотт хийсэн зургаа тоглогч болсон аж. Түүнээс өмнө алдарт К.Абдул Жаббар, Х.Олажувон, Ш.О’Нил, К.Гарнетт, Т.Данкан нар энэ үзүүлэлтэнд хүрч байжээ. Анх 2001 оны драфтын эхний тойргийн гурав дахь сонголтоор “Атланта Хаукс” багт ирж байсан П.Газоль тэр улиралдаа “Мемфис Гризлес”-т ирсэн. Түүнээс хойш “Лос Анжелес Лэйкерс”, “Чикаго Буллз” тоглож, 2009, 2010 оны NBA-ийн аварга, 2006, 2009, 2010, 2011 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2011 оны бүх NBA-ийн нэгдүгээр бат нэрлэгдсэн шилдэг тоглогч юм.

Мөн Испанийн шигшээ багийг чадварлаг удирдаж 2006 оны дэлхийн аварга, 2008, 2012 оны Олимпийн мөнгөн медаль, Европын аваргаас 2009, 2011 онд, 2007, 2003 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль авч байлаа. Сүүлийн хоёр зуны Олимпийн финалд шалгарч тухай бүрдээ АНУ-ын “Мөрөөдлийн баг”-т ялагдсан түүхтэй.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.