К.Брайант 44 оноо авсан ч баг нь ес дэх ялагдлаа хүлээлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд дөрвөн тоглолт боллоо. Энэ удаа “Нью Йорик Никс”-“Денвер Нагеттс” 109:93, “Милуоки Бакс”-“Майами Хит” 91:84, “Хьюстон Рокетс”-“Оклахома Сити Тандер” 69:65, “Голден Стэйт Уорерз”-“Лос Анжелес Лэйкерс” 136:115-аар тус тус хожсон байна. Үеийн үед лигийн хамгийн шилдэг багаар нэрлэгдэж байсан “Лос Анжелес Лэйкерс”-т өнөөдөр ганцхан К.Брайант үлдсэн юм шиг тоглолтууд үргэлжилж байна. Улирал эхлээд арван тоглолт хийсэн нэг хожиж, ес хожигдлоо. Харин К.Брайант дундаж оноо авалтаар тэргүүлэгчдийн эгнээндээ хэвээр байна.

Хэн ч ийм байдлыг хүсэхгүй. Сагсан бөмбөгийн спорт багийн амжилтаар үнэ цэнэ нь хэмжигдэнэ. Өнөөдөр “Лэйкерс” талбай дээрээ “Голден Стэйт Уорерз” багт 136:115-аар буюу 21 онооны зөрүүтэй хожигдлоо. Гэхдээ дөрөвдүгээр үед “Алтан мужийн дайчд”-ын С.Карри, К.Томпсон зэрэг мэргэн буучид нь сэлгээнд сууж, “Нуурууд”-ын тоглогчдыг бага зэрэг амраасан. Хэрэв шилдэг мэргэн буучид нь эсцийн мөч хүртэл довтолсон бол тооны харьцаа +40 байж болох байлаа.

Талбайн эздээс К.Брайант 44 оноо, Ж.Хилл 15 оноо, 11 самбар, Э.Дэвис, Ж.Кларксон, Р.Скари нар 10 оноо авчээ. Харин зочин багаас С.Карри 30 оноо, 15 оновчтой дамжуулалт, М.Спэйжи 25 оноо, 9 самбар, К.Томпсон 18 оноо, А.Богут 15 оноо, 10 самбар, Х.Барнес 14 оноо, Д.Грин, Л.Барбоса нар 10 оноо авч, жигд тоглолтыг үзүүллээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.