Тэр хавтаснуудыг өгчихөөч хэнд хэрэгтэй юм...

Twitter Print
2020 оны 03-р сар 07-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Төрийн сангийн зээлээр нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй аав ээжтэй, өнчин өрөөсөн залуус их дээд сургууль төгссөн байдаг.

Сургалтын зээлээ төлөөгүй учраас үзүүлэх хавтасгүй яваад байдаг. Улс орон даяараа хавтасгүй нөхрийг ажилд авдаггүй тогтолцоотой шүү дээ. БСШУЯ-ны яам дээр их дээд сургуулийн 14 мянган оюутны диплом хадгаллагдаж байгаа юм. Харин албан тушаалтнуудын гадаадад сургууль төгссөн 1800 хүүхэд бий. Тэдний аав ээж бололцоотой (Т.Бадамжунай, С.Одонтуяа, Ц.Нямдорж, Д.Лүндаажанцан нарын хүүхэд бий.

А.Ундраа, Б.Саранчимэг өөрсдөө ЖДҮ хусдаг атлаа сургалын төлбөрөө төлдөггүй ээ) учир төрийн сангаас авсан зээлээ төлөх нь зүйд нийцнэ. Харин тэр төрийн албан хаагч (Үйлчлэгч, жижүүр, жолооч) болон нэн иргэдийн хүүхдийн авсан зээлийг төр тэглэхийг дэмжиж байгаа юм. Хамгийн гол нь зөв ангилах, шүүлтүүртэй байх нь чухал юм. 1993 онд зээл авсан оюутны диплом бараг хэрэггүй болсон ч үр хүүхдээ үзүүлэх хавтастай болог л доо."Халх голд аав тулалдаж явлаа" гээд тэмдэг үзүүлдэг шиг дипломоо үзүүлэг л дээ.

Залуус баярлаг, үйл хэргээ санаг. БСШУЯ энэ удаа цэгцлэж аваад хэрэгцээтэй залуусаа л төрийн сангаар сургах систем руу явах хэрэгтэй. Нэмээд хэлэхэд бидний үеийнхэн улсынхаа мөнгөөр боловсрол эзэмшсэн гэдгээ санаж явдаг л даа...

Б.Жаргалсайхан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.