Нацистуудад эрлэг байсан Монгол мэргэн бууч

Twitter Print
2017 оны 05-р сар 09-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн II дайны до­могт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Хаал­ганы цаана дай­сан” нэртэй кино бий. Түүнд ЗХУ болон нацист Германы мэргэн буучдын амь өрссөн ту­лааныг харуулдаг. Тэгвэл Василий Зайцеваас ду­тахгүй нацист офице­руудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.

Тэрээр Улаан армид 1942 оноос эхлэн тулал­даж, Баруун-Умард фронтын 27 дугаар армийн мэргэн бууч байхдаа тухайн оны тавдугаар са­раас аравдугаар сарын хооронд дайсны 262 офицерийг устган ЗХУ-ын Баатар болж байжээ. Тэрээр Василий Зай­цевын адил эсрэг талын мэргэн буучидтай халз тулаан цөөнгүй хийсэн бөгөөд Германы 30 мэргэн буучийг устгасан нэгэн. Домогт эмэгтэй мэргэн бууч Людмила Павлю­ченко л түүнээс  олон буюу 36 нацист мэргэн буучийг тонилгосон гэдэг.

Буриадын Тагархай тосгонд 1905 оны тав­дугаар сарын 2-нд төрсөн тэрээр хар багаасаа тайгад өвөөгөө даган ан хийж явсан аж. Дуу цөөнтэй тэрээр цөс ихтэй, зоригтой дайчин байжээ. 1942 оны дөрөвдүгээр сарын 1-нд салааны дарга Негодяев түүнд дайсны пулемётын тасгийг устгах даалгавар өгчээ. Жамбал дайсны хүчтэй галыг ганцаараа сөрөн урагшилж, пуле­мётын тасгийг нэгд нэ­гэнгүй хараа оноондоо аван устгаж хэн болохоо анх харуулсан гэдэг. Мөн оны дөрөвдүгээр сард түүний алба хааж байсан батальон дайсны дав­шилтыг тэсэлгүй ухарч эхлэхэд “Ухрах тушаал өгөөгүй байхад зугтсан хэн бүхнийг би өөрийн гараараа хөнөөнө шүү” гэж хашгиран тулж ирсэн нацистуудыг тасгийн пуле­мётоор буудаж байжээ. Германууд ийм хүчтэй эсэргүүцэлтэй тул­гарна гэж бодоогүй байсан тул гэдрэг ухарсан гэдэг. Энэ тухай тулалдааны үед шар­хадсан батальоны за­хирагч нь хожмоо дурссан байдаг.

Улмаар Жамбал фронтын дээд удирдлагын тусгай даалгаврыг удаа дараа амжилттай бие­лүүлэн ЗХУ-ын офи­церуудыг устгаж байсан сөрөг талын мэргэн буу­чидтай халз тулан ямагт дийлж явжээ. Тайгын ха­шир анчин тэрээр дайс­наасаа өөрийгөө далдлан тулж очоод ганцхан сумаар устгадаг мэргэн бууч байсан аж.

ЗХУ-ын нэрт сэтгүүлч Илья Эренбург түүний тухай “Төрөлх Байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” гарчигтай нийтлэл бичиж түүнийг Москвагийн даалгавраар алдаршуулж байсан гэдэг.

Герман офицеруудын эрлэг явсан тэрээр дайныг эсэн мэнд туулж төрөлх Буриаддаа нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1961 онд нас баржээ.  

Б.Барс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өлзий

      (202.126.91.96) 2017-05-10 10:10
      • 0
      • 0

      Буриад хүн бол Монгол үндэстэн Өвөр Монгол Монгол үндэстэн Тува Монгол үндэстэн Монгол хүн битгий ийм тэнэг ярьж бичиж бай

      Хариулах

    • z

      (139.5.219.86) 2016-12-29 08:32
      • 0
      • 0

      Jambal gej Mongol ner bga bizde

      Хариулах

    • Зочин

      (202.21.111.43) 2016-12-23 09:35
      • 0
      • 0

      yum bolgoniig khudal mongol gekhee boli garchigiig ni mongol gej tavichkhaad buriad l zaluu bsan bna ingej khudal khuurtsuglukhuu bolimoor yum ukher mongolchuudaa

      Хариулах

    • Halh gol

      (180.149.111.66) 2014-11-17 13:11
      • 0
      • 3

      tiimee. Oros zaluuchuud ch gesen.

      Хариулах

    • Halh gol

      (180.149.111.66) 2014-11-17 13:11
      • 0
      • 3

      tiimee. Oros zaluuchuud ch gesen.

      Хариулах

    • Дорж

      (202.55.191.78) 2014-11-17 12:12
      • 0
      • 5

      Жамбалын Туулайхүү хэмээх энэ сайхан монгол үндэстэн залуу оросын ард түмний төлөө ийнхүү баатарлаг тулалдаж явжээ.

      Хариулах

    • Дорж

      (202.55.191.78) 2014-11-17 12:11
      • 0
      • 4

      Жамбалын Туулайхүү хэмээх энэ сайхан монгол үндэстэн залуу оросын ард түмний төлөө ийнхүү баатарлаг тулалдаж явжээ.

      Хариулах