Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагдлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэгд багтаж байсан Улаанбаатар хот энэ онд тус жагсаалтаас хасагдлаа. Монголын нийслэл удаан хугацааны турш тус жагсаалтад багтаж байсан бол байдал ийн өөрчлөгджээ.

Greenpeace, AirVisual-ийн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22-ыг Энэтхэг улсын хотууд эзлэх болжээ. Харин агаарын чанарын үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Япон улсын Осака, Канад Улсын Ванкувер хотын дунд буюу 64 дүгээр байрт бичигдэх болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алддаг бол дэлхийн эдийн засагт 225 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэсэн тооцоог Дэлхийн банк гаргажээ.

Эх сурвалж: akipress.com

Г.Ананд

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ONyamdorj

      (27.84.178.39) 2019-11-15 13:40
      • 0
      • 0

      Hotiig mini utaanaas salahad zorig gargaj shiidsen u.hvrelsvh gargadaa talarhal ilerhiilie! Urd n uwluusuu umnu l utaandaa hahaj tsatsaad yawj boldoggvi l bsn shvv dee

      Хариулах

    • Иргэн

      (202.126.89.57) 2019-11-14 22:57
      • 0
      • 0

      Сая эт гээс хот орж ирлээ, машины яндангаас уур савсаж бгаа ч хотын гэрэл тод харагдах орон зай тод - ингэж шийдэгдэх бсн юм уу, итгэж өгөхгүй л бна!!! Төр засагтаа баярлалаа мнглын ирээдүйн иргэдийн уушигны өвчлөл багасах сайхан боломж!

      Хариулах

    • Нэргүй

      (66.181.187.158) 2019-11-14 21:46
      • 0
      • 1

      Өвөл эхлээгүй байна даа. Их хүйтний үеэр л харъяа.

      Хариулах

    • Araa

      (66.181.183.51) 2019-11-14 02:10
      • 0
      • 0

      4t l bna daa

      Хариулах