Коронавирусын халдвар авсан 53 726 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

3-р сарын 5-ны байдлаар Хятадад коронавирусын халдвар авсан 143 тохиолдол бүртгэгдсэн бол Ковид-19 вирусын халдварын улмаас 30 хүн нас барсаны 29 нь халдварын голомт болсон Хубэй мужид бүртгэгджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт коронавирусын халдвар авсан 1681 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байсан 5457 хүнийг эмнэлгийн хяналтаас чөлөөлсөн байна. Хятадад коронавирусын халдвар авсан нийт 80 552 тохиолдол бүртгэгдсэн бол уг вирусын халдварын улмаас 3042 хүн нас бараад байна.

Халдвар авсан нийт иргэдийн 53 726 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 23 784 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 5737-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. 3-р сарын 5-ны байдлаар 670 854 хүн коронавирусын халдвар авсан хүнтэй ойроос харьцсан нь тогтоогдсоны 29 896 сэжигтэй тохиолдлыг эмнэлгийн хяналтанд байлгаж байна. 

Эх сурвалж: en.nhc.gov.cn

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.