Монголын С.Бямбацэрэн алт, А.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

“Кубок России по женской” чөлөөт бөхийн олон улсын тэцмээн ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотод боллоо. Энэхүү тэмцээнийг ОХУ-ын Спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулсан. Тэмцээний хоёр дахь өдөр 53, 48, 63, 75 кг-ын барилдаан болж Монголын С.Бямбацэрэн алт, А.Батцэцэг хүрэл медаль хүртлээ.

Жин тус бүрийн медальтнуудыг танилцуулахад 48 кг В.Исламова (ОХУ-ын Брик) алт, А.Лампе (АНУ) мөнгө, А.Ветошкина (ОХУ) хүрэл, Д.Лексина (ОХУ) хүрэл, 53 кг-д Е.Краснова (ОХУ-ын Чуваш) алт, С.Оршуш (ОХУ-ын Буриад) мөнгө, А.Батцэцэг (Монгол) хүрэл, А.Адашинская (ОХУ) хүрэл, 55 кг-д Х.Марулис (АНУ) алт, И.Орлогонова (ОХУ-ын Буриад) мөнгө, В.Чумикова (ОХУ-ын Чуваш) хүрэл, И.Кисель (ОХУ) хүрэл, С.Бямбацэрэн (Монгол) алт, В.Коболова (ОХУ) мөнгө, М.Люлькова (ОХУ) хүрэл, К.Кемпбел (АНУ) аүрэл, 60 кг-д Н.Гольц (ОХУ-ын Чуваш) алт, Ж.Цыренова (ОХУ-ын Буриад) мөнгө, С.Липатова (ОХУ-ын Татар) хүрэл, Ю.Аборова (ОХУ) хүрэл, 63 кг-д И.Тражукова (ОХУ) алт, Э.Кложо (АНУ) мөнгө, В.Лазинская (ОХУ) хүрэл, И.Богданова (ОХУ-ын Эрхүү муж) хүрэл, 69 кг-д А.Братчикова (ОХУ) алт, Д.Санжеева (ОХУ-ын Буриад) мөнгө, А.Щавлинская (ОХУ-ын Буриад) хүрэл, В.Карллсон (АНУ) хүрэл, 75 кг-д Ж.Каталина (АНУ) алт, А.Смит (АНУ) мөнгө, А.Стародубцева (ОХУ) хүрэл, А.Афанасьева (ОХУ) хүрэл медаль авсан байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.