
Хэрвээ хөлийн өсгий чинь хагарч хуурайшаад байгаа бол хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй мөртлөө үр дүнтэй нэгэн аргыг хүргэе. Нимбэгний хальс ашиглан өсгийний хуурайшсан арьсыг эмчилж болдог. Эмчилгээнд 1 ширхэг нимбэг, оймс, чийгшүүлэгч тос шаардлагатай.
-Нимбэгээ таллаж зүсээд шүүсийг нь сайтар шахаж гаргана. Эмчилгээний хэрэгсэл болгон ашиглахад нимбэгний зөвхөн хальс болоод бага зэрэг зөөлөн эд нь л хэрэг болно.
-Өсгийндөө цэвэрлэсэн нимбэгний хальсаа тавьж, гадуур нь оймс өмсөөд 30 минут байлгана. Хагас цагийн дараа гэхэд хөлийн чинь арьс зөөлөрсөн байна. Учир нь нимбэгний зөөлөн эд нь эфирийн тосыг агуулдаг учраас арьсыг богино хугацаанд зөөлрүүлж, хуучин үхэжсэн арьсыг хялбархан гуужуулдаг.
-Дээрх үйлдлийг анх удаа хийж үзэхэд өөрчлөлт арай бага ажиглагдах хэдий ч харин эмчилгээний зорилгоор тогтмол хэрэглэвэл мэдээж гайхалтай үр дүнг үзүүлнэ.
-Нимбэгний хальсаа өсгийнөөсөө авсны дараа чийгшүүлэгч тос, ялангуяа наргил модны самрын тос түрхвэл бүр ч сайн үйлчилгээтэй. Уг аргыг туршиж үзсэн хэн хүний сэтгэл маш хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: www.takprosto.cc
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.