Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий

Twitter Print
2016 оны 10-р сар 07-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

Чамайг ээждээ хэлнэ дээ... Энэ үгийг та хэзээ нэгэн цагт хэлж л байсан биз дээ. Хэрэв санахгүй бол чангаар эсвэл зүрхэндээ “Чамайг ээждээ хэлнэ дээ” гээд хэлээд үз. Таныг гомдоосон, уурлуулсан, ер таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгнийг ээждээ ховлочихвол юу болох бол...

Арваннэгдүгээр сарын 13-нд намрын адаг сарын шинийн 22 байлаа. Энэ бол бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр. Энэ өдөр эхийн ачийн тухай, эмэгтэй хүний бүтээдэг тэр л гайхамшгийн тухай Х.Баасансүрэн лам лекц уншихаар зар тараасан байсан тул түүнд суухаар зорин очлоо. 

Үнэнийг хэлэхэд лекцийн утга агуулгыг төдий л сонирхсонгүй. Харин сошиал ертөнцөөр: 
“...Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай 
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай 
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай...” гэж дуулах бичлэг нь олны танил болоод байгаа тэр л ламыг харахаар очсон юм.

Лекц яг цагтаа, эмэгтэйчүүд голдуу сонсогчидтойгоор эхлэв. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Ухаарахуй” нэртэй цуврал лекцийг монголчууддаа хүргэж байгаа аж. Харин энэ удаагийнх нь их дүйчин өдрийг тохиолдуулсан эхийн ачлал, хайрлахуйн тухай байв. 

Хүн болох мөн чанар бурхны сургаалд оршвой

Тэрээр лекцийнхээ эхэнд өөрийн унших дуртай хэдэн сургаал үгээ сонирхуулъя гэсээр чанга дуугаар “Хүмүүс тарни уншихдаа тоонд чухалчилдаг. Чанарыг чухалчлах нь зүйтэй. Хэрэв муухай үг хэлсэн бол шүдээ, бохир зүйлд хүрсэн бол гараа угаачихаад, усанд орчихоод, бузар зүйлтэй учирсан бол өөрийгөө ариулчихаад уншсан тарни хэд дахин өсч үржих учиртай. Ингэхдээ маш аз жаргалтайгаар унших ёстой байдаг шүү” хэмээн анхааруулав. 

“Амьтад амарживаас бурхад амаржих 
Амьтад шаналваас бурхад шаналах
Тэднийг баясгаж гэмээнэ бурхад баярлана
Тэднийг хорлож гэмээнэ бурхдыг хорлоно” 

Энэ бол түүний унших дуртай сургаал. “Хэн нэгнийг баясгаж байвал Бурхан багш дуулж, Далай лам инээмсэглэж, хэн нэгнийг хорлож, тарчлаавал Манзушир уйлж, Майдар нойргүй хонож байдаг юм. Тийм учраас бурхдыг битгий зовоо” хэмээн чин сэтгэлээсээ уриалснаар лекцэнд суусан сонсогчид анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм. 

“Хурааж цуглуулахын нэг зовлон 
Хумхиж хамгаалахын нөгөө зовлон 
Алдаж харуусахын адаг зовлон 
Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон” 
Цалин буух өдөр ажилдаа ямар сэтгэлээр явдаг талаараа төсөөл дөө. Үнэхээр эртлэн босч, цалингаа юунд үрэх талаараа төсөөлж, зарим найзтайгаа уулзалт товлоод л. Бүтэн сар эсвэл 15 хоног зовж зүдрэн олсон мөнгө чинь нэг л мэдэхэд дуусчихаад, хаа хаанаа ч хүрэхгүй үе гардаг биз дээ. Тэгвэл энэ явдал зөвхөн ганцхан хүнд ч тохиолдоод байдаг зүйл биш аж. Баасансүрэн ламд хандсан сүсэгтэн олон ихэнхдээ л олзын үүдээ нээлгэж, гарзын үүдээ хаалгаж аваад хэдэн давхар төмрөөр “гагнуулахаар” ханддаг гэнэ. Гэтэл хурааж хуримтлуулахаас илүү хурааснаа алдах хамгийн том зовлон гэдгийг хэн ч ухаардаггүй аж. Тийм учраас өөрийгөө зовоож хураагаад түүнийгээ алдана гэдгээ мартахгүй байхыг бурхан багшийн сургаалд аль хэдийнэ сургачихаж.

Буянд шунавал бурхан болж болно

“Хурмастын энтэй баялаг байвч 
Хумсын чинээг ч аваад явахгүй 
Үлгэрийн дайтай алдар байвч
Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй”
Хүн цагаа тулахаар хүнд тус хүргэхдээ гамнасан өөрийн биеэ хүртэл хаяад оддог нь энэ хорвоогийн хатуу үнэн аж. Эрт дээр нэгэн баян хүн байж. Бүхий л насаараа биеэ зовоож, хамаг амьдралынхаа турш хөрөнгө цуглуулахдаа зөвхөн насны эцэст жаргана гэж бодож. Гэсэн ч түүний санаснаар болсонгүй. Нэг л өдөр бие нь муудаж, ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтэж. Эмч түүнд гурван сарын л нас үлдсэнийг нь дуулгахад “Би ийм зүйл сонсох гэж насаараа хөрөнгө мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн гэж үү” хэмээн харамсаад хэдэн өдөр тарчлаад хамгийн мэргэн ухаантай хүнээс хэрхэхээ асууж. Гэтэл мэргэн ухаантан нэгэн айлын хаягийг нарийн хэлээд, та тэр ядарсан эмэгтэйд хүү болж төрөх нь гэж. Баян эр ч бүх хөрөнгөө нөгөө эмэгтэйд шилжүүлээд нөгөө ертөнц рүү одож. Харин ядарсан эмэгтэй мэргэн ухаантны дотно хамаатан байж. Харамсалтайгаар чадуулсан баян эрийн түүх хэзээ ч хүн цуглуулснаа үхэхийн цагт авч явж болдгүйн жишээг илтгэх аж. 

Бас нэгэн түүх. Нэгэн аав хүүхдүүддээ намайг үхэхээр хоёр оймстой минь оршуулаарай гэж. Түүний эцсийн захиасыг хүүхдүүд биелүүлэхээр ламаас гуйтал бурхны номд харшилна гэсээр хоёр оймсыг нь тайлуулчихаж. Ингээд арга буюу аавыгаа нүцгэн оршуулж. Оршуулгын маргааш нь хөрш айлын хүн “Аав чинь намайг оршуулсны маргааш үүнийг өгөөрэй гэсэн юм” хэмээн нэгэн захиа хүүхдүүдэд өгч. Тэр захианд “За тэр харж байна уу, үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд л битгий шунаарай” хэмээн бичжээ.

Ямар ч хүнд их бага хэмжээгээр шуналын сэтгэл байдаг. Нэгэнт бий болсон тэр шуналыг эд хөрөнгөд зориулахгүй бол юунд гэсэн асуулт гарах биз. Тэгвэл Баасансүрэн лам “Буянд шунаж болно” хэмээн хариулав. Нэг хүн бурхан багшаас асууж гэнэ. Надад буян болгоод бусдад өгөх юу ч байхгүй яах вэ гэж. Оронд нь бурхан багш “Чамд нүд, ам, чих, гар хөл гээд хүнд байх ёстой бүх эд эрхтэн бүрэн бүтнээрээ байна. Чи түүнийгээ ашигла. Хэн нэгэн рүү сайхан хар. Инээмсэглэ. Тэр бол өглөг” гэжээ. Тийм учраас хүмүүс хэн нь хамгийн их буян хураах вэ гэсэн лотторейд орсон мэт амьдарч чадвал түүнийхээ буяныг ч хүртэх учиртай аж. 

Амьдрал бол урсгал

Бүх юм жам ёсоороо болоод өнгөрөх урсгалд заавал ямар нэг зүйлээс атгаж үлдэх гэсэн оролдлого хийх нь өөрөө зовлон аж.
“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана 
Хэн намайг сэтгэлээр хорсгоно 
Тэр бүхэн гэгээрэх болтугай” 

Бурхан багш дээр нэг хүн очоод хөрштэйгөө муудалцсан тухайгаа ярьж. Бурхан багш сонсож суугаад инээмсэглэн, “Хэрэв та хөршдөө бэлэг өгтөл тэр авахгүй бол яах вэ” гэж. Хүн бэлэг надад л үлдэнэ гэхэд, бурхан багш “Та түүнийг дайрч доромжлоод байхад хөрш чинь тоохгүй бол тэр хараал, зүхэл хэнд үлдэх вэ” хэмээн асуужээ. Мэдээж тэр хараал зүхэл ч надтай л хамт үлдэх бус уу. 

“Бусдын үгийг хүлээцтэй сонсч
Буруу байсан ч бүү басамжил 
Зүйтэй үгийг бишрэлтэй сонсч
Зүрхнийхээ гүнд уусган шингээ”
Ярихаасаа хоёр дахин сонсч бай гэж хүнд хоёр чих, нэг ам заяажээ. Гэтэл ээж, аавууд хүүхэддээ хараал, зүхлийг шууд заагаад өгчихдөг. Хүүхдийнхээ хажууд юу ч бодохгүй хэрэлдэж байгаа нь “давтаад хэлээрэй” гээд сайн дураараа муу муухай үгсийг хүүхэддээ зааж өгснөөс ялгаагүй гэдгийг Баасансүрэн лам харамсангуй хэллээ. Тэгсэн мөртлөө хүүхдийнхээ дэргэд нэг нэгнээ хайрлахаас ичдэгийн учрыг ч гайхдаг гэнэ. Хүн амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг долоон нас хүртлээ авчихдаг бол 11 нас хүртлээ ямар зан ааштай хүн болох нь төлөвшиж, тогтдог аж. Тийм учраас хүүхдийнхээ дэргэд хараал зүхлийг биш хайр энэрлийг үлгэрлэх нь зүйтэй аж. 

Эргэн тойрон дахь бурхан

Тэр олны өмнө лекц уншиж сууснаа гэнэт “Тэрийг хар даа” хэмээн хий зааснаа “Тэнд Майдар, Жанрайсаг, Очирваань байна. Цаана нь юу вэ дээ...” хэмээн нухацтай харах нь  нэгэн бодлын сайхан ч нөгөө талаар жийрхмээр санагдлаа. Гэтэл Баасансүрэн лам “Хүмүүс гэрийнх нь гэрэл гэнэт асаад, хий юм дуугараад, хөлийн чимээ гарахаар манай гэрт буг чөтгөр байна гэж хүлээж авахаас бурхан гэрлийг маань асаагаад, хөлийн чимээгээр дохио өгч байна гэж яагаад боддоггүй юм бэ” хэмээн асуув. 

Солонгосоос хоёр хувраг Түвдэд очиж гэгээрсэн хуврагуудаар ном заалгана хэмээн ярилцаад гарч. Ийн замдаа Хятадын нутгаар дайрч явахад нь цасан шуурга шуурч шөнө дөл болсон хойно ууланд нэгэн хийд олоод тэндээ хоноглохоор болжээ. Бурханд талархаад тэндээ хонотол шөнөжин Бурхан Бодьсадваг зүүдэлж хонож. Өглөө бостол оршуулгын бурхан байв. Хэдийгээр хоёр хувраг цээрлэсэн ч цасан шуурга үргэлжилсэн тул аргагүйдэж тэндээ дахин нэг хонож. Хоёр дахь шөнөө хоёул чөтгөр шулам, буг там зүүдлэн хоножээ. Ингээд маргааш нь сэрээд хоёр хувраг “Харж байна уу, чи бид хоёр анх энэ газрыг хийд байна гэж бодоод унттал бурхны орныг зүүдэлсэн. Гэтэл урьд шөнө бунхан гэдгийг нь мэдээд унттал там, буг, чөтгөр зүүдэллээ. Бүх зүйл сэтгэлээс үүддэг юм байна. Тийм учраас өөрийнхөө эргэн тойрны багш нарыг гэгээрсэн хувраг гэж бодвол заавал Энэтхэг явах хэрэггүй юм байна” хэмээн тохироод буцсан аж. 

Мөн нэг гэгээнтэн Майдар бурхантай уулзахаар 12 жилийн турш хичээсэн ч олж чадсангүй. Аргаа бараад явж байтал нэгэн өтсөн нохойтой таарчээ. Гэгээнтэн өтийг нь аваад хаячих гэхээр өт нь үхчихнэ. Авахгүй гэхээр нохой нь зовно. Яадаг билээ хэмээн бодоод өөрийнхөө гуяны махнаас авч өтийг нь хооллохоор хутга гаргаж иртэл нохой даруй Майдар болон хувирчээ. Гэтэл гэгээнтэн гайхаж, би тантай уулзах гэж 12 жилийн турш хайж явлаа гэхэд, Майдар “Би чиний хажууд байхад чи намайг харахгүй над руу нус нөжөө хаясаар байсан” хэмээн элдэв муухай бохироор дүүрсэн хормогчоо үзүүлжээ. Эргэн тойрон бурхад байдаг ч хүн харж чаддаггүй аж.

Бурхны шашинд бүх юм ганцхан чанарт шилждэг аж. Бүх юм нэгдээд субьект болж хувирдаг аж. Тийм учраас тэрээр найман их бурхдыг дуудаж, магтсан маанийг аялгуулан хөгжөөлөө. Хурсан олон ч түүнийг даган хөгжөөх аж. 

Чамайг ээждээ хэлнэ дээ... 

Ижийдээ хариулж өгөх ёстой ач тусаа хэмжих гэж оролдож үзсэн хүн байгаа болов уу.  Бурхан багш тэнгэрийн оронд  эхийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийжээ. Зөвхөн ээждээ зориулж. Намрын адаг сарын шинийн 22-нд тэнгэрээс бууж ирэхэд нь тэнгэр лус баярлаж, дуу чимээ гаргаж гэнэ. Тэр үед хүн бүр баярлаж, эхийнхээ ачийг хариуллаа гэсэн дуу чимээ дэлхий даяар гарч байсан гэдэг. Орчин цагт эхийнхээ төлөө буян үйлдэхээр тэнгэрт гарч чадахгүй ч ачийг нь хариулах ганцхан л арга бий. Тэр бол хүн шиг байж, ямар хүн төрүүлснийг нь мэдрүүлэх. 

Баасансүрэн лам гүнзгий амьсгаа аваад “Энэ үгийг ямар ч удаан хэлээгүй юм бэ дээ” хэмээгээд “Ээждээ хайртай хүн бүхэн дагаад чангаар хэлээрэй” хэмээн сонсогчдоо уриалав. Тэрээр “Чамайг ээждээ хэлнэ дээ...” хэмээн чангаар гурван удаа хэлэхэд дэргэд сууж байсан бүсгүй өөрийн мэдэлгүй ихэр татан уйлах нь тэр. Гэхдээ танхимд тэр ганцаараа нулимс дуслуулсан нь биш байлаа. Үнэхээр ээжтэй хүн сэтгэлээрээ ямар баян байдгийг энэ үгнээс мэдэрч болохоор. Баасансүрэн лам 16-хан насандаа аав, ээжийгээ алдсан талаараа дурсаад тэр үед жаахан байж дээ, хэмээн харамсангуй өгүүллээ. 

“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулна даа...” дуу ийн нулимстай уянгална. 
Баасансүрэн ламынд хөдөөнөөс нэг хүү сууж, сургуульдаа явдаг байж. Нэг удаа гэр рүүгээ явж ирчихээд утсаа хүнээс нуугаад л, тэрийгээ харахаараа ичингүйрээд байж. Хөөцөлдсөөр утсыг нь авч харвал ээжийнхээ хөхний зургийг аваад ирчихэж. Хүү ээжийнхээ мөөмийг хамгийн ихээр санадгаас тэр. 

“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ 
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн...”
“Эхийн бүүвэйнд хорвоо дэлхий багтдаг гээд төсөөл дөө. Тэр хорвоо дэлхий чиний хайртай бүх юмаас гадна, чиний дургүй бүх юм. Бас мэддэг, мэдэхгүй зүйлүүд чинь бүгд багтсан гээд төсөөл дөө” хэмээн хөөрч догдлон ярих нь хорвоо дэлхийг бүүвэйлэх эхийн сэтгэлийг харуулах шиг. 

Ийн бүтэн хоёр цаг дуу дуулж, ухаарч, уйлж сонссон лекцийн дараа гараад л шууд ээж рүүгээ явмаар санагдав. Ээждээ хайртай шүү гэж хэлмээр, орчлонгийн бүх ээжүүдэд халуун дулаан үг хэлж буян хураамаар..

“Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав, ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий...” халуун сэтгэл дунд намар оройн жавартай хамт энэ дуу эгшиглэсээр... би ээждээ очиж явна.

Б.Цэдэвсүрэн, "Ардчилал" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.46.224) 2017-03-31 10:02
      • 0
      • 0

      bayrllaa shan sanagdlaa

      Хариулах

    • Zollzaya

      (103.229.122.50) 2016-11-08 17:43
      • 0
      • 0

      Mash goy bichij nvdend vzegdtel ter lektsiin orchind orson met uillaa svsgellee goy

      Хариулах

    • zochin

      (66.181.187.69) 2016-11-05 21:35
      • 0
      • 1

      unheer goe sanagddag

      Хариулах

    • Зочин

      (175.143.88.151) 2016-10-11 03:13
      • 0
      • 1

      Uillaa shvv yg

      Хариулах

    • Ичин

      (211.173.136.135) 2016-10-09 11:21
      • 0
      • 0

      Ёстой гоё байнаа. Ээжийгээ байхад хамгийн баян шүү дээ бид бүгд.

      Хариулах

    • Билэгсайхан

      (202.70.46.227) 2016-10-07 23:46
      • 0
      • 0

      Маш их баярлалаа

      Хариулах

    • зочин

      (202.21.106.165) 2016-10-07 21:05
      • 0
      • 0

      Баярлалаа.

      Хариулах

    • зочин

      (202.21.106.165) 2016-10-07 21:05
      • 0
      • 0

      Баярлалаа.

      Хариулах

    • tungaa

      (112.72.11.67) 2016-09-23 16:24
      • 0
      • 4

      odoo ene niigemd xaip bvx zvild alga. bvx xvmvvc uuptai xariltsaatai.ene legts ix yum oilguulj uxaaruulj bna. bayrlala.xvmvvcee vvniig concoopoi.bie bienee uuchil xaipla. ger bvl vp xvvxdee zuulun duugaar yriltsaj bgasai.eej aab bid zuulun setgeltei baibal xvvxdvvd maani sain tulubshiltei bolj usnu shde.uuchil xaipla

      Хариулах

    • Эрдэнэчимэг

      (103.10.23.5) 2016-09-13 11:31
      • 0
      • 0

      Гайхалтай.Үнэхээр гэгээрсэн залуу лам байна. Уншлаа. уйллаа. Ухаааааарлааааа. Баярлалаа.Хүн нь өөрөө гэрэл цацруулсан хүн юмаа.

      Хариулах

    • хожим ухаарсан хүү

      (198.7.58.96) 2016-09-08 19:16
      • 0
      • 1

      бага нас, хүүхэд ахуйг минь санагдуулав. би санаснаа хийсэн бол миний ээж 23 жил сэтгэл амар амьдрах байж дээ. би хийсэн гэхдээ 23 жилийн дараа. оройтсныг нь би мэдэрсэн ч эхийнхээ сэтгэл амарсныг мэдэрсэн. гэхдээ л би эхийнхээ өмнө төрж барахгүй өртэй гэдгээ мэдэрсэн.тэр өрөө барагдуулахын тулд үлдсэн амьдралаа зориулахад бэлэн. би санаснаа хийнэ. аав минь би тангараглая. Та мэдэж буй...

      Хариулах

    • ariun

      (103.9.88.18) 2016-01-16 18:32
      • 0
      • 0

      meddeg yum shig hernee medreegui bj l bdag bolj l bdag sonsood l ongoroh todii ach holbogdol ogoogui zuil maani yamar gun gunzgii utgig aguulj bga ve bainga oortoo sanuulj bhgui bol 3 honogiin daraa tag martchih bh da...humun bid

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.250) 2015-11-27 21:34
      • 0
      • 0

      Сайхан лекц байна өнөөдөр ийм яриа сургамж үнэхээр үгүйлэгдэж байгаагаас муу муухай юм сонсогдох боллоо дахин дахин явуулж байгаарай

      Хариулах

    • Чимэг

      (202.131.230.238) 2015-11-05 11:15
      • 0
      • 1

      Баярлалаа хурай хурай

      Хариулах

    • цэцэг

      (202.131.238.115) 2015-11-05 09:10
      • 0
      • 2

      үнэхээр сайхан байна бүх хүн уншаасаа билээ

      Хариулах

    • САЙХАН

      (202.179.8.114) 2015-11-04 16:38
      • 0
      • 1

      ӨӨ ГАЙХАЛТАЙ БАЯРЛАЛАА.ОЙРД ЯМАР Ч МУУХАЙ МЭДЭЭЛЭЛИЙН ДУНД БАЙСИИН.

      Хариулах

    • зочин

      (202.131.238.115) 2015-11-03 12:04
      • 0
      • 1

      үнэхээр сайхан лекц байна. баярлалаа

      Хариулах

    • Болор

      (202.72.245.151) 2015-11-03 10:47
      • 0
      • 1

      Баярлалаа. Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан лекц байна

      Хариулах

    • Болор

      (202.72.245.151) 2015-11-03 10:47
      • 0
      • 1

      Баярлалаа. Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан лекц байна

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.66) 2015-10-08 18:05
      • 0
      • 1

      ААВЫН АЧ ГЭЖ БАЙХ Л ЁСТОЙ ДОО.

      Хариулах

    • ssssss

      (122.254.127.81) 2015-09-26 17:51
      • 0
      • 2

      saihan lekts bnaa.neeree sain ywaj ymar hvn turuulsnii ni medrvvleh l heregtee

      Хариулах

    • цогтбаяр

      (122.254.127.81) 2015-08-10 01:09
      • 0
      • 1

      баярлалаа

      Хариулах

    • Enhsaryyl

      (180.149.78.26) 2015-06-29 22:07
      • 0
      • 1

      Eejdee mash ih hairtai Eejiigee gomdooch baisan bol yychlaarai

      Хариулах

    • Boloroo

      (202.70.33.34) 2015-06-26 15:13
      • 0
      • 1

      Eejiigee yamar ih sanaj bn aa, CHAMAIG EEJID HELNE DEEEEEEEE

      Хариулах

    • muujig

      (150.129.142.42) 2015-06-18 01:36
      • 0
      • 1

      Eejdee mash ih hairtai.ooroo Eej bolj baij ene ih hair enereliig mederch bna eejees mine undran gardag terl buh Shan zuils.

      Хариулах

    • nyamka

      (202.179.12.6) 2015-06-17 08:26
      • 0
      • 1

      eejiigee mash ih bur denduu ih sanaj bna ta min ymar ert bid 2g orhiod yawsan yum be

      Хариулах

    • bayar

      (43.242.243.101) 2015-06-16 23:01
      • 0
      • 1

      hov zuuh muuhai gj huuhed baihaasaa l sonsoj ussun bolohoor eejdee helne, aavdaa helne gdg ug neg ch udaa amnaas garch bgaagui yum bn

      Хариулах

    • bayar

      (43.242.243.101) 2015-06-16 23:01
      • 0
      • 1

      hov zuuh muuhai gj huuhed baihaasaa l sonsoj ussun bolohoor eejdee helne, aavdaa helne gdg ug neg ch udaa amnaas garch bgaagui yum bn

      Хариулах

    • bayar

      (43.242.243.101) 2015-06-16 23:01
      • 0
      • 1

      hov zuuh muuhai gj huuhed baihaasaa l sonsoj ussun bolohoor eejdee helne, aavdaa helne gdg ug neg ch udaa amnaas garch bgaagui yum bn

      Хариулах

    • bayar

      (43.242.243.101) 2015-06-16 23:00
      • 0
      • 1

      hov zuuh muuhai gj huuhed baihaasaa l sonsoj ussun bolohoor eejdee helne, aavdaa helne gdg ug neg ch udaa amnaas garch bgaagui yum bn

      Хариулах

    • muuguu

      (103.10.22.55) 2015-06-16 22:28
      • 0
      • 1

      chamaig eejdee helne de

      Хариулах

    • Delgermaa

      (202.179.2.114) 2015-06-15 19:36
      • 0
      • 1

      Үнэхээр сайхан лекц байна баярлалаа. Уншихад гоё бас уйллаа. Ээжийгээ хайрлах орчлонгийн бүх зүйлсийг хайрлах ттухай ойлгож авлаа. Баасансүрэн ламд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

      Хариулах

    • Delgermaa

      (202.179.2.114) 2015-06-15 19:36
      • 0
      • 1

      Үнэхээр сайхан лекц байна баярлалаа. Уншихад гоё бас уйллаа. Ээжийгээ хайрлах орчлонгийн бүх зүйлсийг хайрлах ттухай ойлгож авлаа. Баасансүрэн ламд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

      Хариулах

    • Delgermaa

      (202.179.2.114) 2015-06-15 19:35
      • 0
      • 1

      Үнэхээр сайхан лекц байна баярлалаа. Уншихад гоё бас уйллаа. Ээжийгээ хайрлах орчлонгийн бүх зүйлсийг хайрлах ттухай ойлгож авлаа. Баасансүрэн ламд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

      Хариулах

    • Delgermaa

      (202.179.2.114) 2015-06-15 19:35
      • 0
      • 1

      Үнэхээр сайхан лекц байна баярлалаа. Уншихад гоё бас уйллаа. Ээжийгээ хайрлах орчлонгийн бүх зүйлсийг хайрлах ттухай ойлгож авлаа. Баасансүрэн ламд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

      Хариулах

    • Delgermaa

      (202.179.2.114) 2015-06-15 19:35
      • 0
      • 1

      Үнэхээр сайхан лекц байна баярлалаа. Уншихад гоё бас уйллаа. Ээжийгээ хайрлах орчлонгийн бүх зүйлсийг хайрлах ттухай ойлгож авлаа. Баасансүрэн ламд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

      Хариулах

    • gaihaltai minii mongolin urs bugdeeree ene uhaant zuilsiig sanuulj ogsommmmmd bayrlaj baharhaj sanaj serj zutgej zorugloj dawshij yvaasai bugdeeree jargaj yvnaaaaa ok

      Хариулах

    • gaihaltai minii mongolin urs bugdeeree ene uhaant zuilsiig sanuulj ogsommmmmd bayrlaj baharhaj sanaj serj zutgej zorugloj dawshij yvaasai bugdeeree jargaj yvnaaaaa ok

      Хариулах

    • Urnaa

      (27.123.213.10) 2015-06-03 20:16
      • 0
      • 1

      Uhaaral hairlasand bayarlalaa. Unshihad saihan bailaa. Bi eejdee mash ih hairtai. Eejteigee olon saihan udruudiig hamtdaa unguruune shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (202.21.117.106) 2015-05-04 15:01
      • 0
      • 1

      ухаарал хайрласан сайхан лекц болсон байна.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.181) 2015-05-01 01:05
      • 0
      • 1

      vnxeer sxan lekts bn

      Хариулах

    • Dari eh

      (202.126.91.100) 2015-04-29 10:13
      • 0
      • 1

      Hun bukhen aav eejiigee hairlaj bayrluulj amar amgalang medruuleerei yag eniig unshsan tsag mochoos

      Хариулах

    • zochin

      (112.72.11.113) 2015-04-24 18:55
      • 0
      • 1

      Uhaan nemsen lekts boljee. Bayrlalaa

      Хариулах

    • Ш.туяа

      (203.91.119.101) 2015-04-21 12:33
      • 0
      • 1

      Сайхан лекц бн .баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.78) 2015-04-03 14:30
      • 0
      • 1

      ээждээ хайртай аавдаа ч гэсэн хайртай

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.98) 2015-03-31 06:30
      • 0
      • 1

      Хүн бүхэн ээжийгээ бүхнээс илүү хайрлаж байгаарай

      Хариулах

    • baaska

      (103.242.47.66) 2015-03-30 17:32
      • 0
      • 2

      сайхан номлол сургаал түгээсэн танд баярлалаа

      Хариулах

    • бадрах

      (112.72.11.67) 2015-03-30 14:18
      • 0
      • 3

      үүнийг уншаад ээжийгээ санчихлаа. хэдий 30хол гарч яваач нэсэн уйллаа. ханш нээгдэх өдрөөр л ээжтэйгээ уулзах юм даа гэж.

      Хариулах

    • Ganchimeg

      (185.13.106.70) 2015-03-29 09:54
      • 0
      • 2

      Chamaig eejdee helnedee Chamaig eejdee helnedee Chamaig eejdee helnedee Ene ugiig ih helsendee baga bhdaa Eejdee denduu ih hairtai Baasansiren lamdaa maaash ih talarhlaa Ajil uilsd ni undur amjilt husey Iluu ih surgamjit surgaalia ard irgeddee hurgeerei

      Хариулах

    • Наран

      (114.158.132.8) 2015-03-28 16:20
      • 0
      • 3

      Баярлалаа. Чамайг ээждээ хэлнэ дээ!!!

      Хариулах

    • sonin dari

      (203.194.114.221) 2015-03-26 11:02
      • 0
      • 3

      achiig ni xariulax bitgii xel amid yabaxad berx xaraad bainga tugshuur abchirch baidag xuuxed bna daa yaltai yam minii l uil baix daa

      Хариулах

    • Moogii

      (103.11.192.142) 2015-03-19 20:20
      • 0
      • 4

      ymar hoy lekts boloo we oird oird har baraan zuil sonsoj unshshaar uneherr gaihaltai bayrlalaa

      Хариулах

    • Дэмбэрэлийн Батцэцэг

      (202.179.11.186) 2015-03-18 16:56
      • 0
      • 3

      баярлалаа үнэхээр сайхан лекц болсон бна таны лекц үргэлж уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явдаг танд талархаж бна

      Хариулах

    • Дэмбэрэлийн Батцэцэг

      (202.179.11.186) 2015-03-18 16:56
      • 0
      • 3

      баярлалаа үнэхээр сайхан лекц болсон бна таны лекц үргэлж уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явдаг танд талархаж бна

      Хариулах

    • Дэмбэрэлийн Батцэцэг

      (202.179.11.186) 2015-03-18 16:56
      • 0
      • 2

      баярлалаа үнэхээр сайхан лекц болсон бна таны лекц үргэлж уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явдаг танд талархаж бна

      Хариулах

    • Дэмбэрэлийн Батцэцэг

      (202.179.11.186) 2015-03-18 16:56
      • 0
      • 1

      баярлалаа үнэхээр сайхан лекц болсон бна таны лекц үргэлж уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явдаг танд талархаж бна

      Хариулах

    • Altangereliin Bulgan

      (202.179.20.130) 2015-03-17 13:34
      • 0
      • 2

      tanii nvd dvvren eneemsegleliig harj yriag chin concohoor cetgel uujraad tenger stelmej b.gaa yum shig boldog shvv buynii vilsed ni amjilt hvsie bayrlalaa

      Хариулах

    • dashdondog

      (202.179.28.70) 2015-03-16 12:25
      • 0
      • 2

      Baasancvren lamdaa buynii vild ch unduruus uns\dur amjilt hvsii

      Хариулах

    • obi

      (112.72.11.108) 2015-03-16 00:55
      • 0
      • 2

      Saihan blaa bayrlalaa

      Хариулах

    • ichko

      (180.149.78.20) 2015-03-15 21:56
      • 0
      • 4

      Sakhan lekts baina bayarlalaa

      Хариулах

    • Бямбажав

      (180.149.78.20) 2015-03-15 18:15
      • 1
      • 4

      Ийм сайхан нийтлэл ойрд уншаагүйн байна. Баярлалаа

      Хариулах

    • zochin

      (203.91.112.43) 2015-03-15 12:40
      • 0
      • 3

      saihan hairiig ymar goe gargaa ve

      Хариулах

    • shuree

      (112.72.11.111) 2015-03-15 12:29
      • 0
      • 3

      shan legts boljee eejtei vnsvvlmeer bh chin

      Хариулах

    • chimgeeee

      (203.91.117.4) 2015-03-14 15:25
      • 0
      • 3

      bayarlalaa mash saihan lekts bna hun er ni eejdee zorij hairtai gej heleh ni hovor shuu eejiigee sanalaa

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.208) 2015-03-14 02:14
      • 0
      • 4

      Setguulch maan nudend haragdtal saihan bichje... Saihan lekts boljee

      Хариулах

    • kkkkk

      (202.179.29.210) 2015-03-06 15:01
      • 0
      • 3

      нийгэмд үнэхээр зөв нөлөөллийг хийж байгаад нь үнэхээр баяртай байна. Бурханы сургаалыг хүнд ухаартал нь ярьж байгаа нь гайхалтай. Олон сайхан зөв нөлөөлийг олон хүн хийгээсэй. Хүн гэдэг хайрын өмнө сөхөрдөг дөө

      Хариулах

    • Roza

      (5.47.197.137) 2015-03-05 04:07
      • 0
      • 3

      Saihan lekts boljee eejiigee sanchihlaa

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.27) 2015-03-04 12:45
      • 0
      • 2

      goe lekts bn eejige bur ih sanachihla

      Хариулах

    • Unshigch

      (87.213.225.138) 2015-03-03 15:57
      • 0
      • 2

      Mash ix bayarlalaa :)

      Хариулах

    • zochin

      (150.129.142.237) 2015-03-02 13:55
      • 0
      • 2

      setguulchee uneheer nudend haragdtal saihan bichjee bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (103.254.120.230) 2015-02-08 15:03
      • 0
      • 3

      Үнэхээр сайхан лекц бнаа,,гоё дуу цаанаа л нэг дотно

      Хариулах

    • Tuya

      (202.70.46.202) 2015-02-02 21:51
      • 0
      • 2

      Bayrlaa gaihamshigtai bailaa

      Хариулах

    • hi

      (103.26.194.65) 2015-02-02 08:28
      • 0
      • 2

      bayarlalaa saihan lekts bayarlalaa

      Хариулах

    • saihan lekts ba bayarlalaa

      (103.26.194.65) 2015-02-02 07:56
      • 0
      • 2

      Sakhan lekts ba bayarlalaa

      Хариулах

    • Байгалмаа

      (202.70.46.204) 2015-02-01 19:27
      • 0
      • 3

      Баасансүрэн лам их гоё дуулсан ухаалаг яриаг нь сонсох дуртай

      Хариулах

    • saruul

      (122.254.127.81) 2015-02-01 18:06
      • 0
      • 3

      Shan surgamjt vg bla.

      Хариулах

    • bainga derged ni baimaar

      (123.254.239.16) 2015-02-01 09:56
      • 0
      • 2

      uneher mundag zaluu hun gehed yamar saihan energtei zaluu ve

      Хариулах

    • Ш ДУЛАМЖАВ

      (112.72.13.22) 2015-01-31 23:15
      • 0
      • 5

      БААСАНСҮРЭН ЛАМ МААНЬ ЭНЭ ДУУГ САЙХАН ДУУЛСАН ШҮҮ ӨӨР ДУУЧИН ДУУЛАХАД БИД НАР ХҮЛЭЭЖ АВАХДАА ТААРУУХАН БАЙСАН ЛАМЫН АДИСТИДТАЙ БОЛОХООР ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ХҮРСЭН БОЛОЛТОЙ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮС ЭНЭ ДУУГ СУРНАА ГЭЭД ҮГИЙГ НЬ ХАЙГААД ЯВЖ БАЙГАА НЬ САЙХАН САНАГДЛАА

      Хариулах

    • Зочин

      (182.160.40.150) 2015-01-31 19:30
      • 0
      • 3

      Бусдын үгийг хүлээцтэй сонсч Буруу байсан ч бүү басамжил Зүйтэй үгийг бишрэлтэй сонсч Зүрхнийхээ гүнд уусган шингээ”

      Хариулах

    • b.batzul

      (150.129.142.188) 2015-01-12 12:21
      • 1
      • 5

      Vnheer ix bayarlaj dogdolj nulimsaa barij diilehgvi terteed tengertee butssan eejdee chamaig eejdee xelne gej xvvxdvvdee xobloj bas setgelee tselmetel uillaadaa ingeed gaixamshigtai lam baasansvren bagshiin duu maani xugjuuj baigaag ni gar utsandaa huraaj absan udur bvr xed daxin sonsoj baharxaj suuna daa xamgiin ariun nandin geeleg bvxniig chin setgeleesee eruue

      Хариулах

    • Буджавын Болормаа

      (103.9.90.98) 2014-12-09 18:12
      • 1
      • 3

      Үүнийг миний охин Ганбаатарын Мөнхцэцэг надад илгээжээ. Ээж нь уншлаа. Охиндоо маш их баяраллаа. Хайртай шүү охиндоо ээж нь

      Хариулах

    • Зочин

      (109.81.210.12) 2014-12-06 16:19
      • 0
      • 3

      vneheer gaihamshigtai lekts bolson bn amjilt hvsii

      Хариулах

    • Зочин

      (103.230.82.196) 2014-12-03 12:24
      • 0
      • 4

      эх эцэгээ хайрлаж мэддэггүй залууст энэ лекцыг дэхих дахих уншиж өгөх юмсан харамсалтай нь хайралдаг нь очоод суучихдаг хайралдаггүй нь суудаггүй юм шиг санагдаад байгаа юм

      Хариулах

    • Зочин

      (182.160.40.150) 2015-01-31 19:33
      • 0
      • 2

      Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий Насан өндөр аав, ээжээ хайрлаарай Нартын жам булаачихна ай хөөрхий...

      Хариулах

    • Tume

      (103.229.120.245) 2014-12-01 19:35
      • 0
      • 4

      Uneheer aguu. Ene l ug hamgiin turuund orj irj bn. Hun uuruusuu yamar alsarsaniig medruulj ugsund ih bayrlalaa. Alivaa yum engiineer bhdaa yamar aguu gaihamshigtai yum ve. Iim humuusiin hajuud bhad yamar Ih azjargaltai, ene horvood irsen zorilgoo ch uhaarah yumdaa. Baasansuren lam tanidaa dahin dahin bayrlalaa.

      Хариулах

    • ochirbat

      (103.229.123.2) 2014-11-30 23:41
      • 0
      • 3

      ymar goy ym be? eejdee hyzgaargui ih hairtai shu

      Хариулах

    • зочин

      (202.179.10.34) 2014-11-24 12:20
      • 0
      • 6

      лам хүн дуулна номоо ч гэсэн дуулж байгаа юм шиг л уншиж байданг биз дээ. юун атаархал үнэртээд явчихваа сэтгэгдэлүүд дотор өөрөө чадахгүй бол хараад байж бай. хамгийн гоё ухаархуйтай болж өөрөө очиж үзэх боломж гарахгүй байлаа. 25р суваг тв-ийгээр хаяа яриад байж харагддаг юм.их таалагдаж байна.

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.26) 2014-11-23 18:02
      • 0
      • 1

      Sain saihniig husie

      Хариулах

    • tsedewsuren

      (202.70.46.202) 2014-11-20 23:46
      • 2
      • 0

      Sn bna uu. Bi ene materialiig bichsen hun bna. Eh surwalj avtor 2 iig maani todhon shig tawchihwal sn l bna. Ardchilal sonin ch yum uu assa.mn geed. Handaltaa ihesgeh gej awch tawisniig chin buruutgasangui shu...

      Хариулах

    • sok

      (103.10.21.65) 2014-11-20 21:21
      • 4
      • 0

      shouchin lam lam gdeg neriig ambiits hooh zergeer ashiglaj bdag ene hvniig yu gj oilgoh be daruuhan l baildaa kkk

      Хариулах

    • 1213

      (202.21.106.120) 2014-11-19 18:43
      • 0
      • 6

      Их ухаалаг,уужуу дотортой лам байна.Ард түмэндээ ухаарал хайрлахын тулд удаан, удаан амьдраарай.

      Хариулах

    • Зочин

      (202.131.247.138) 2014-11-20 12:05
      • 0
      • 3

      Үхэж л болохгүй шүү

      Хариулах

    • Зочин

      (202.131.247.138) 2014-11-20 12:05
      • 0
      • 3

      Үхэж л болохгүй шүү

      Хариулах

    • Зочин

      (202.72.246.142) 2014-11-19 16:43
      • 3
      • 0

      хулгайч сайт вэ

      Хариулах

    • Зочин

      (202.131.247.138) 2014-11-20 12:10
      • 0
      • 3

      End bichseneer unshaagui bsan unshij medej chadahgui bsn xumuust xurgej bn gsn ug shde. iim zuild xulgaich enee teree gd bx yum yu bnaa xunii setgelruu us tsatssan zuil bitgii xiij bgach manaixan

      Хариулах

    • Зочин

      (202.131.247.138) 2014-11-20 12:10
      • 0
      • 3

      End bichseneer unshaagui bsan unshij medej chadahgui bsn xumuust xurgej bn gsn ug shde. iim zuild xulgaich enee teree gd bx yum yu bnaa xunii setgelruu us tsatssan zuil bitgii xiij bgach manaixan

      Хариулах

    • Зочин

      (202.131.247.138) 2014-11-20 12:10
      • 1
      • 3

      End bichseneer unshaagui bsan unshij medej chadahgui bsn xumuust xurgej bn gsn ug shde. iim zuild xulgaich enee teree gd bx yum yu bnaa xunii setgelruu us tsatssan zuil bitgii xiij bgach manaixan

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.39) 2014-11-19 12:59
      • 0
      • 3

      Hun turoh ter muchid l ehiin ach hariulagdaj bgaamdaa

      Хариулах

    • ochiroo

      (202.179.10.74) 2014-11-19 00:14
      • 0
      • 2

      tanid bayrlalla mash ih

      Хариулах

    • ochiroo

      (202.179.10.74) 2014-11-19 00:13
      • 0
      • 2

      tanid bayrlalla mash ih

      Хариулах

    • Зочин

      (49.0.134.126) 2014-11-18 17:01
      • 0
      • 3

      энэ дууны нэрийг хэлээч

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.25) 2014-11-18 22:07
      • 0
      • 2

      Орчлонг хайрлаарай

      Хариулах

    • гэрэлсүрэн

      (124.158.90.28) 2014-11-18 16:03
      • 0
      • 3

      ямар сайхан лекц уншаа вэ гайхалтай сэтгэл хөдөлж байна шүү.

      Хариулах

    • Batmunkh

      (150.129.143.224) 2014-11-18 15:20
      • 0
      • 4

      Vnenheer saihan lekts boljee. Vvniig vnencheer unshij zuwuur oilgoson hvn negiig bodoh bzee

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-11-17 16:14
      • 0
      • 5

      Бас нэгэн түүх. Нэгэн аав хүүхдүүддээ намайг үхэхээр хоёр оймстой минь оршуулаарай гэж. Түүний эцсийн захиасыг хүүхдүүд биелүүлэхээр ламаас гуйтал бурхны номд харшилна гэсээр хоёр оймсыг нь тайлуулчихаж. Ингээд арга буюу аавыгаа нүцгэн оршуулж. Оршуулгын маргааш нь хөрш айлын хүн “Аав чинь намайг оршуулсны маргааш үүнийг өгөөрэй гэсэн юм” хэмээн нэгэн захиа хүүхдүүдэд өгч. Тэр захианд “За тэр харж байна уу, үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд л битгий шунаарай” хэмээн бичжээ.

      Хариулах

    • muugii

      (122.201.21.145) 2014-11-17 10:05
      • 0
      • 11

      Lam ch gesen khun shu! Mglchuud bid uul, usaa bayasgaj khangai delkhiidee urgelj duulj ugdug yos zanshiltai khumuus gegdee martaj bolokhgui

      Хариулах

    • odod

      (124.158.109.61) 2014-11-17 10:00
      • 0
      • 4

      eejiigee sanaj bna tanida mash ih hairtai shv ymar ohin torvvlsende baharhaar amidarnaa eejee setgel uyarch nulmis garch garch erch hvcher hoglogdoj bna

      Хариулах

    • odod

      (124.158.109.61) 2014-11-17 10:00
      • 0
      • 3

      eejiigee sanaj bna tanida mash ih hairtai shv ymar ohin torvvlsende baharhaar amidarnaa eejee setgel uyarch nulmis garch garch erch hvcher hoglogdoj bna

      Хариулах

    • Suxbaatar

      (90.178.110.86) 2014-11-17 01:09
      • 1
      • 17

      goviin dogshin xytagt Danzanravjaa dyyldagiig yax ve,bitgii tyilshraldaa setgeleeree bai

      Хариулах

    • Boldbaatar

      (124.241.170.168) 2014-11-17 00:15
      • 5
      • 1

      Yagaad gedgiig ni medehgui ch lam hun duuldaggui l gedeg yum.

      Хариулах

    • Зочин

      (180.235.185.237) 2014-11-19 16:26
      • 0
      • 1

      lam hun ch gesen hun shuudee yagaad duulj bolohgui gej hudlaa ug bhooo

      Хариулах

    • zochin

      (180.235.185.237) 2014-11-19 16:27
      • 0
      • 2

      lam hun ch gesen hun shuu dee yagaad duulj bolohgui gej needeh chin hudlaa ih medhuudiin gargasan ug bhoo hun baysaj bbal burhan hurtel baysdag gedeg shuu de

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.25) 2014-11-16 20:32
      • 0
      • 6

      Ай, хөөрхий...

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.144) 2015-08-27 15:27
      • 1
      • 0

      ih saihan lekts b.a amjily

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.165) 2016-10-14 04:58
      • 0
      • 0

      Түмэн улс минь бүгд ойлгож амар амгалан байх болтугай лам даа маш их баярладагшүү

      Хариулах